Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХK-ийн нийт өр 160 гаруй сая.ам доллар байгаа талаар захирал Я.Батсуурь нь мэдэгдлээ. Бас БНХАУ-ын Чалкотой холбоотой өрийг энэ онд багтаан төлж дуусгах боломжгүй болсон талаар ч учирлав. Чалкогоос өөр олон ч газар нэлээд өртэй аж.
Монголын 2.8 сая иргэн хувьцаа эзэмшиж байгаа үндэсний ганц том аж ахуйн нэгж иймэрхүү л байна. “Эрдэнэс Тавантолгой” ХK-ийн захирал Я.Батсуурийн тайлбараар бол Монголчууд “Таван толгой компани хэзээ үр ашигтай ажиллана тэр цагт хувьцааныхаа ногдол ашгийг хүртэнэ. Мөн хувьцаа нь хөрөнгийн зах зээлд ямар үнэд хүрнэ үүнээс хамаарч иргэний авах ногдол ашгийн хэмжээ тодорхойлогдох” аж. Өөрөөр хэлбэл Тавантолгой өрөө дараад ард түмэн ашигаа хүртэхийг хүлээвэл нилээд хугацааг хүлээх хэрэгтэй болж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХK-ийн захирал Я.Батсуурийн тодорхойлолтоор “компанийн санхүүгийн байдал туйлын хүнд байдалд орчихож”. Тэгсэн мөртлөө ингэж яриад сууж байгаа Я.Батсуурь захирал тун тансаг байгаа талаар шаргал ордныхон ярилцаж эхэллээ. Учир нь түүний өмнөх захирал LEXUS 470 маркийн автомашин унадаг байж. Харин шинээр ирж “Эрдэнэс Тавантолгой” ХK хүндэрсэн хэмээн удаа дараа зарлаад байгаа Я.Батсуурь захирал өмнөх удирдлагынхаа машиныг голжээ. Тэгээд шинэ LEXUS 570 маркийн машиныг авч унаад сар ч болоогүй байгаа аж. Мөнгөгүй өртэй компанийн удирдлага ингэж тансаглаж байгааг ТӨХ-ныхон дуулаад чимээгүй л өнгөрч.
Уг нь АН-ынхан хэдхэн жилийн өмнө л МАН-ынхан тансаглаж байна. “Ард түмний мөнгийг хэмнэе” хэмээх лоозон барьж төрийн мэдэлд байсан том оворын автомашиныг дуудлага худалдаагаар заруулж байсан. Тэгсэн мөртлөө өөрсдөө эрх баригч болонгуутаа хамгийн сүүлийн тансагаас тансаг гэх автомашинуудыг төрийн мөнгөөр авч унаж байгаа нь асуудалд хэр шударга ханддагыг илтгэх болов.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол өмнөх удирдлагынхаа LEXUS 470-ийг шинэ LEXUS 570-аар сольсон Я.Батсуурь захиралыг найз нөхөд нь “LEXUS Батсуурь” гэх болжээ. Ингэж нэрлэх ч шалтгаан байгаа гэнэ. Учир нь тэрээр өөрийн төрлөх нутаг Дорноговь аймаг дахь адуугаа LEXUS гэсэн тамгаар тамгалж эхэлжээ. Ингэснээр Говийн догшин ноёны нутаг дахь LEXUS тамгатай адуунуудыг нутгийнхан Я.Батсуурь захирлын адуу гэдгээр нь анддагүй болжээ. Бас түүний найз нөхөд нь Я.Батсуурь захиралд LEXUS гэсэн бичигтэй бэлэг дурсгалын зүйл өгвөл ихээхэн баярладаг гэнэ. Ийнхүү Я.Батсуурь захирал төрийн мөнгөөр LEXUS хөлөглөж, төрсөн нутаг дахь адуугаа LEXUS-ээр тамгалж яваа сурагтай.

Сэтгэгдэл (46)