АНУ-д жил бүр зохиогддог Нью-Йоркийн олон улсын кино наадмын тэргүүн бүтээлээр Монголын “Тайгын дууч” баримтат кино шалгарчээ. Тус киноны найруулагчаар “ZOLJARGAL and SON Film Production”-ий найруулагч Батбилэг ажилласан байна. "2011 оны олон улсын шилдэг баримтат кинo" төрөлд тэргүүн байр эзэлсэн тус кино нь энэ жил “Улаанбаатар-2011” кино академийн тэргүүн бүтээл шалгаруулах наадамд баримтат киноны төрөлд түрүүлж байсан байна. Нью-Йоркийн (NYIFF) олон улсын кино наадамд нийтдээ 36 гаруй улсаас шалгарсан шилдэг бүтээлүүд өрсөлдсөн аж. Тус наадамд Монгол улсаас анх удаа оролцож байгаа нь энэ юм. Киноны трейлерийг энд дарж үзнэ үү.
Т.Хулан
Сэтгэгдэл (1)