Улаанбаатар
Өнөөдөр / 2015.08.02
21
Өдөртөө
10
Шөнөдөө

“Смарт солюшнс” компанийг АТГ-аар шалгуулахаар боллоо

2013 оны 12 сарын 13
    Замын цагдаагийн газарт нийлүүлсэн 1.8 тэрбум төгрөгний төхөөрөмж олон түмнээс багагүй шүүмжлэлийг  дагуулаад байгаа. Тэгвэл тус төхөөрөмжийг нийлүүлж, төслийн гүйцэтгэлийг хийсэн  “Смарт солюшнс” компанийг  МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны  залуучууд АТГ өгч байгаа талаарх мэдээллийг бид хүргэж байна.
13610c6dfe4a72ccbig
Тус залуучуудаас гадна олон арван иргэд энэ компанийг АТГ-аар шалгуул гэж шаардаж байгаа юм.  Учир нь эл компанийг гадны орнуудад хямд үнээр борлуулагддаг төхөөрөмжийг маш өндөр үнээр манай улсад нийлүүлж дундаас нь овоо хэдэн төгрөгний ашиг олсон хэмээн үзэж байна.

Тухайлбал, гар компьютер нэг бүрийг 3.5 сая, мобайл хэвлэгчийг 1.5 сая төгрөгөөр БНСУ-аас худалдан авсаныг доорх хүснэгтээс харж болно.
500x202x20131210131220_906_tuh.jpg.pagespeed.ic.QO_6u77Us8
Мөн программыг суулгахад 50 сая гээд "Ухаалаг систем"-ийн төслийн нийт өртөг 1.8 тэрбум төгрөг болж байгаа. Тэгвэл эдгээр төхөөрөмжийг БНСУ-д маш хямдаар борлуулдаг аж. Тодруулбал, манайхны 3.5 саяар нэг бүрийг нь авсан гар компьютер 950 000 вон, 1.5 саяын үнэтэй мобайл хэтэвч 299 000 воны үнэтэй байх жишээтэй. Монгол банкны өчигдрийн ханшаар нэг вон 1.63 төгрөгтэй тэнцэж байгаа. Тэгэхээр ямархуу зөрүү гарч байгааг хэнбугай нь ч бодоод олчих биз ээ.

indexМөн энэхүү компани Замын цагдаа, нийслэлд хийгдэх ажлуудын тендерийг төвөггүй авчихдаг байсан нь олны гайхширлыг төрүүлээд байгаа. Тодруулбал, жолооны үнэмлэх хэвлэх машины төхөөрөмж болоод камержуулалт, цагдаа нарын төхөөрөмжийг нийлүүлэх, гэрлэн дохионуудыг шинэчлэх, сэлбэх, цагдаагийн газрыг цахимжуулах гэх ажлуудыг зөвхөн энэ компани л гүйцэтгэж байсан байгаа юм.  Тухайлбал, гэрлэн дохио шинэчлэх ажлыг  Монголын компаниуд нэг тэрбум төгрөгөөр гүйцэтгэх санал оруулж ирсэн ч  хамгийн үнэтэйг нь буюу арван тэрбумын гүйцэтгэлтэй “Смарт солюшнс” компанийг  сонгосон гэж байгаа. Хамгийн сүүлд л гэхэд тус компанийн оруулж ирсэн жолооны үнэмлэх хэвлэх төхөөрөмж шаардлага хангахгүйн улмаас байнга эвдэрч, 20 мянга гаруй үнэмлэх овоорч, шинэхэн жолооч нарыг бухимдуулж байлаа.  Гэрээний дагуу тоног төхөөрөмжөө сэлбүүлье, засуулья гэхээр тус компанийн захирал олддоггүй гэнэ. Улмаар ЦЕГ-ын удирдлагууд арга ядахдаа эл компанийг Чингэлтэй дүүргийн шүүхэд өгч заргалдсан ч хариуцагч нь байхгүй шалтгаанаар хэргийг шийдэлгүй байнга хойш тавьсаар байсан гэдэг.

Ийн нийлүүлсэн шахсан бүхэн нь шаардлага хангадаггүйн дээр араасаа байнга хэл ам дагуулж байдаг “Смарт”-ынхан Замын цагдаагийн газраас зарлаж буй тендер бүрт шалгарч байдгийн учир нь юунд оршиж байгааг мэдэхийг хүссэн хүмүүс их байна.
Энэ байдлаас болоод янз бүрийн цуу яриа гадуур тархаад байгаа бөгөөд тус компанийн ард Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрөө, мөн Хуульзүйн сайд Х.Тэмүүжин байгаа гэж үзэх хэсэг ч байна.

Юутай ч хэн гэгч нөхөр тендерийг будлиантуулж, энэ луйврын цаана оршиж байгаа нь тун удахгүй тодорхой болох биз ээ.
1
2
3
24tsag.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан