Улаанбаатар
Өнөөдөр / 2015.07.05
26
Өдөртөө
15
Шөнөдөө

”Есөн Эрдэнийн Ганжуур”-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн гэрчилгээг гардууллаа

2013 оны 12 сарын 13
fdgsfМанай улсын үнэт өв, есөн эрдэнээр урласан “Ганжуур” судрыг ЮНЕСКО өнгөрөгч сард “Дэлхийн баримтат өв”-д бүртгэн гэрчилгээг гардуулан өгсөн. Тэрхүү гэрчилгээг Үндэсний Номын санд хадгалуулах ёслол өнөөдөр Үнэт ховор номын музейд боллоо.   

Ёслолын үйл ажиллагаанд Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Л.Болд, Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал тэргүүтэй холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцож үг хэллээ.

Дашрамд сонирхуулахад Есөн эрдэнийн Ганжуурын хосгүй үнэт өв нь бурхан Шагжамуни болон түүний шавь нарын туурвисан 1161 зохиолыг 108 боть их цоморлиг зохиол болгон эмхтгэсэн асар том судрын чуулган юм. Бурхан шашны оройн дээд ном болох Ганжуурыг монголчууд 1819 онд болгомол хар цаасан дээр алт, мөнгө, зэс, шүр, сувд, оюу, номин, тана, ган зэрэг есөн эрдэнээр урлажээ.
jyh
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан