Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам ойрд их ууртай байна. Тэрбээр Ардчилсан хувьсгалын 24 жилийн ойгоор АН-ыг хулгайч нарын нам болсонд бухимдаж буйгаа илэрхийлсэн. Тэгвэл түүний уур одоог хүртэл арилаагүй бололтой. Саяхан тэрбээр “Туушин” зочид буудлын хурлын танхимд болсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уулзалтад үг хэлэхдээ “АН хулгайч нарын нам болсонд сэтгэл минь зовж, их ч шаналж явна. Яаж намаа цэвэрлэж авах вэ. Нэр хүнд нь унасан, бохир нөхдүүдийг бүгдийг хөөж явуулж байж сая санаа минь амарна” гэж хэлсэн юм.
Д.Сосорбарам бол Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн анхны 13-ын нэг. Тиймээс ч Ардчилалын үйл хэрэгт гар бие оролцдогоос гадна нам дотроо идэвхтэй дуугардаг нэгэн юм. Харин сүүлийн үед эрхэм Төрийн соёрхолтын дургүйг хүргэх зүйл их олон болсон аж. Тиймээс ч тэр Баабар, Р.Амаржаргал нар шиг намаа ширүүхэн шүүмжилж байгаа юм байна. Тэрбээр “Бид 24 жил алдаж, онож, хольж, хутгаж явсан. Одоо Ардчилсан намын дотор баахан ашиг хайсан, сул аргаар амьдрах гэсэн, зусар бялдуучлал, хээл хахуульд орооцолдчихсон, газрын наймаачид, гэмт хэргээс өөрийгөө аврах гэсэн, авруулах гэсэн хүмүүс шигчдихсэн байна” хэмээн хэлж, үүнд л их бухимдаж байгаагаа илэрхийлж байгаа аж. Гэхдээ тэрбээр хулгайч гэж яг хэнийг хэлээд байгаагаа одоог хүртэл тодорхой болгоогүй байгаа ч тэр дотор анх ардчиллын төлөө явж байсан хүмүүс байхгүй гэнэ. Харин тэднийг дагалдаж ирсэн ашиг хонжоо хайгч хүмүүсийг хэлж байгаа юм байна. Гэхдээ яг хэн гэдэг нь тодорхойгүй.
Тэрбээр мөн Монголын Ардчилсан холбооны баяр дээр хэлсэн үгэндээ Ж.Батзандан, О.Магнай нарыг жигтэйхэн шүүмжлээд авсан. “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн Ерөнхийлөгчийн санаачилгыг Ж.Батзандан шүүмжилж санаанд оромгүй үг хэлж байна лээ. Энэ намд шургалчихаад экстремист үг хэлж, жүжиг тавьдаг утгаар нь би түүнийг шүүмжилсэн хэмээн тэрбээр ярьсан. Бүр сүүлд Ж.Батзантай таарвал өөрт нь ширүүхэн хэлнэ ч гэдгээ дуулгасан юм.
Өмнө нь Баабар “АН арай дэндүү идэж ууж байна” гэж шүүмжилж байсан. Харин одоо Р.Амаржаргал, Д.Сосорбарам нар намаа шүүмжилж, ширүүхэн дуугардаг боллоо. Р.Амаржаргалын хувьд албан тушаалаасаа татгалзах болсон дөрвөн үндэслэлдээ “Авилга хэвийн үзэгдэл боллоо. Бид нарын “идэх цаг ирсэн” гэж нэг нь хэлэхэд нөгөө нь “тиймээ” гээд үг дуугүй хүлээн зөвшөөрдөг болжээ. Субьектив талаас нь үзвэл, ичих булчирхайтай хэн ч гэсэн өнөөгийн төр засгийн байдал, шийдвэр, түүний үр дагавараас ичээд өргөдлөө бичих л болов уу. Ялангуяа, буруутай эвлэрэхгүй, өөрийн гэсэн бодолтой, бусдыг аялдан дагалгүй, тууштай зарчимч бай гэж сонгогчдынхоо захиа даалгавартай, “тэгж чадна” амлаад ард түмнээсээ мандат авч энэ танхимд хөл тавьсан эрхэм гишүүд өнөөгийн төр засгийг бүхлээр нь нөмөрсөн хариуцлагагүйн байдлын төлөө, түүний гаргасан алдаа завхарлын төлөө улс төрийн хариуцлага хүлээж огцоръё гэж өнөөдөр биш ч, маргааш хэлэх л байх. Ардчилсан намын гишүүн байж намаа шүүмжлэв, дөнгөж засаг аваад босох гэж байхад нь өөрийн байгуулсан засгаа шүүмжлээд гээд над руу дайрч байна. Тэдний шүүмжлэлийг хүндэтгэж байна. Гэхдээ би Ардчилсан намыг үүсгэн байгуулагчдын нэг учраас, зөв шудрага яваарай гэж сонгогчдоосоо захиа даалгавар авсан учраас ингэж байна гэсэн юм.
Харин Д.Сосорбарамын хувьд олигархиуд АН-д шигиж эхэлснийг шүүмжилж ихээхэн ууртай яваа нь энэ аж. Ер нь АН дотор хулгайч нар шургалж байгааг нам дотроосоо илчилдэг болсон нь олны үг ортой гэдгийг илтгэж байна. Тиймээс О.Амаржаргал, Д.Сособарам мэтийн нэр цэвэр, шудрага гишүүдийнхээ үгийг АН-ын удирдлагууд сонсч эхлэхгүй бол нөгөө муулаад байдаг МАН шигээ нэр хүнд нь шал дордож, шавхайтай хутгалдах вий.

24tsag.mn
Сэтгэгдэл (101)