Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр өөрийн "спортлог" зургуудаа фэйсбүүк хуудасдаа оруулжээ. Тэрбээр "Надад бусдаас илүү гарах зүйл байхгүй. Харин би юунд зайлшгүй цаг зарцуулах хэрэгтэйг мэднэ. Тэр бол спорт, хөдөлгөөн, идэвхтэй амьдрал.Шалтаг тоочих хэрэггүй. Өөрийн сонирхолд нийцсэн спортын төрлөөр боломж гарвал хичээллэхийг бод. Спорт бол зөвхөн биеийн тамир бус амьдралын хэвшил, хүний төлөвшил, хөгжил дэвшлийн бүрэлдэхүүн хэсэг. Магадгүй өөрийн чинь хамгийн зөв сонголт ч байхыг үгүйсгэхгүй. Спортын аль нэг төрлөөр хичээллээд буруудсан, муудсан, алдсан хүн гэж би сонсоогүй" гэж спортоор хичээллэхийг уриалсан байна.
Сэтгэгдэл (17)