2013 онд хамгийн олон жуулчны нүдийг хужирлаж, сэтгэлд нь тод дурсамж үлдээсэн үзэсгэлэнт газруудыг нэрлэж байна.
Хорватад байрлах "Plitvicer seen" үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Хорватын үзэсгэлэнт байгаль, түүхийн дурсгалт газрууд жуулчдыг анхаарлыг зүй ёсоор татдаг. Тухайлбал, Ровинж, Дубровник хот эртний түүхээ хадгалан үлдсэн төдийгүй хэдэн зууныг дамжин сүндэрлэж буй сүрлэг сүм, хааны ордон, уушын газраараа жуулчдыг алмайруулдаг. Тэр дундаа тус улсын хойд хэсгийн бүс нутагт орших Кварнерийн буланд хосгүй, үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэн байдаг. Дэлхийд ховорт тооцогдох ургамал, амьтан, гүн цэнхэр нуурууд, хүчит хүрхрээ, үлгэрийн мэт сэтгэл татам ой энд бий. 1979 онд энэхүү цэцэрлэгт хүрээлэнг ЮНЕСКО-гийн байгалийн өвд бүртгэж, тусгай хамгаалалтанд авчээ.
"Wattenmeer" тэнгис Германд байдаг
ХБНГУ-ын нүүр царай болж, жуулчдыг соронзон адил татах үзэсгэнэлт тэнгис тус улсын хойд хэсэгт оршдог. Энэ нь байгалийн үнэт өвийг хадгалсан дэлхийн хамгийн том тэнгис юм. 10 га газарт орших тэнгисийн 450 орчим километр энэ газар Нидерланд, Данид хамаардаг юм байна. Энэхүү үзэсгэлэнт байгаль манай эриний өмнөх 10 мянган жилийн тэртээ тогтсон аж. Олон төрлийн ургамал, амьтантай энэ газарт хүний сэтгэлийг хөгжөөх зүйл их бий. Тухайлбал, энд далайн түрлэг ширтэж, нам гүм орчинд байгалийн сайхныг бишрэх боломжтой.
Австралийн дур булаам арлууд
“Great Barrier Reef “ энэ бол Австралийн дур булаам арлууд юм. Энд очвол танд яг хиймэл компьютерийн аргаар бүтээсэн далайн ертөнцөд байгаа мэт харагдана. Номхон далайн зөөлөн уур амьсгалтай уг газар олон арлуудаас бүрддэг байна. “Great Barrier Reef” арлуудын хэмжээ нь 216,000 км квадрат талбайг эзлэн оршдог ажээ. Та энд гайхалтай далай акурамд байгаа мэт санагдах бөгөөд дээд зэрэглэлийн далайн эргийн наран шарлагын газрууд байдаг юм байна. Энд 2900 гаруй төрлийн ховор сайхан үзэмжтэй шүр сувдтай бөгөөд төгс төгөл гэж хэлж болохоор хэмжээлшгүй их далайн сав шим ертөнц байдаг ажээ.
Буддын шашны хамгийн сонирхолтой сайхан дурсгалт газар
Индонезийн Боробудур хот. Буддын шашны хамгийн сонирхолтой сайхан дурсгалт газар нь Жава арлын төв хэсэг өтгөн ойн ширэнгэн ойн дунд оршдог. Уг газрыг UNESCO-ын дэлхийн өв гэж хүлээн зөвшөөрчээ. Анх 750-аас 842 оны хооронд амьдарч байсан Салиендра эзэнт гүрний үед бүтээн байгуулжээ. Буддизмын архитектурын маш сонирхолтой хэлбэрээр дүрсэлсэн нь хүмүүсийг асар ихээр татдаг аж. Асар том чулуугаар бүтээсэн архитектурын тэр л гайхалтай нарийн хийц загвар нь одоо хүртэл жуулчдыг бишрүүлсээр байдаг байна. Нар жаргах үед энэ ирвэл суврагнууд үнэхээрийн гайхалтай харагддаг байна.
Хятадын “The Master of Wets Carden”
Энэхүү хүрээлэн Хятадын зүүн өмнөд зүгт байрлах ба хятадаар “Wangshiyuan” гэж нэрлэгддэг аж. Энэхүү цэцэрлэгийг Сун овогтнуудыг ноёлох үе буюу 1698 онд байгуулжээ. Ази тивдээ хамгийн эрт байгуулагдсан цэцэрлэгт хүрээлэн хэмээн нэрийддэг.
Францын “Villa Ephrussa de Rothschild”
Энэ жижиг цэцэрлэгт чидун жимсний мод, уруул цэцэг (лаванда) болон бусад цэцэгсийг битүү тарьсан байна. Олон тооны баримлууд нь доорх харшийг илүү том болгож харагдуулдаг аж. Мөн зөвхөн Испани, Японд ургадаг цэцэгсийг тарьсан нь зочдод ер бусын гайхамшигтай мэдрэмжийг төрүүлдэг гэнэ. 2011 онд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй цэцэрлэгт хүрээлэнгээр тодорч байжээ.
Перу улс Мачу Пиччү
Перу улс Мачу Пиччү. Эрт дээр үедээ 12 акра газрын хэмжээтэй өмнөд америкийн индианчууд болох Инкүүдийн соёлын төв өлгий байсан ажээ. Энд маш их сүм хийдүүд байсан хэмээн түүхэн дээр тэмдэглэсэн байдаг юм. Өндөр уулан дээр оршдог “Мачу Пичү” нь үүлтэй зэрэгцэн харагдана. Энд нэгэн гайхалтай зүйл нь Инкүүдийн нарны сүм билээ. Дээр үе Инкүүд нарыг их шүтдэг байсан агаад бөөгийн шашинтай байжээ. Хэдий наранд ойрхон байх тусмаа бурханд төдий чинээ ойрхон байна гэдэг ойлголтоор ийнхүү үүлс ороосон уулын оргилд хотоо байгуулдаг байжээ.