Зарим хүмүүс янз бүрийн сонирхол, цуглуулгатай байдаг. Гагцхүү сонирхолдоо үнэнч байж цуглуулгаа арвижуулах л чухал. Магадгүй хүний сонирхол, цуглуулж буй зүйл өссөн төрсөн орчин, үзэл бодол, ажил мэргэжлийн онцлогтой шууд холбоотой ч байж мэдэх юм. Гэхдээ ихэнх хүмүүс сайхан бэлэгшээлтэй, сайныг илтгэх зүйлсийг цуглуулж, хоббигоо болгосон байдаг нь нууц биш. Ингээд 24tsag.mn сайтын хобби булан үргэлжилж байна.
Ц.Хуланд чулуужсан өндөг 30 гаруй ширхэг байдаг
Дуучин Ц.Хулан чулуужсан өндөг цуглуулах сонирхолтой. Тэрбээр оюутан байхаасаа л энэ хоббигоо эхлүүлсэн гэдэг. Цуглуулганд нь шувууны болон гүрвэлийн чулуужсан өндөг олон бий. Атгасан гарын хэмжээтэй, түүнээс жижиг, хөх, саарал зэрэг олон төрлийн өндөгтэй. Хамгийн сонирхолтой нь тэрбээр цуглуулгынхаа ихэнх өндгийг эх орноосоо олсон гэдэг. Одоогоор 30 нэлээд гарсан ховор өндөгтэй аж. Мөн чулуужсан өдгийг хаа хамаагүй газар хадгалж болохгүй учир сэрүүн, бүрэнхий газар тавьдаг байна. Түүний цуглуулга нарийн арчилгаа шаарддаг. Учир нь үргэлж цэвэр, хөдөлгөөнгүй байлгахгүй бол хагарч, эвдрэх аюултай гэнэ.
Дуучин Б.Баярцэцэг эрвээхэйн хатаамал, аквариум дүүрэн загастай
Дуучин Б.Баярцэцэгт олон янзын эрвээхэйн хатаамал болон аквариум дүүрэн загас байдаг. Тэрээр эрвээхэйн хатаамал цуглуулж, загас тэжээдэг. Эрвээхэйн хатаамалаа 1999 оноос хойш цуглуулсан. Харахад үзэсгэлэнтэй, гэртээ тавихад үзэмжтэй байсан учир цуглуулж эхэлсэн. Мөн эрвээхэйн хатаамал гэрт байхад ивээлтэй байдаг учир цуглуулгуудаа гэртээ хадгалдаг. Эрвээхэйн хатаамалд тоос шороо хүргэхгүй байх чухал. Учир нь хатаамал маш эмзэг учир, хүрэх төдийд гэмтэх аюултай. Түүнчлэн тэрбээр тэжээлээс нь шалгаалтж өөр өөр аквариумд загасуудаа тэжээдэг. Дуучин бүсгүй маань хааяа ядарсан, стресст орсон үедээ загаснуудаа харж тайвширдаг аж.
Ганаа Сингапураас авсан 70 ам.долларын үнэтэй шигтгээтэй, мөнгөлөг ээмэгтээ хайртай
"Камертон" хамтлагийн дуучин Ч.Ган-Эрдэнэ ээмэг, цомог цуглуулдаг. Түүний цуглуулга аль эрт тоогоо алдсан. Тэрбээр элдэв янзын брэнд тоодоггүй, өөрт тохирсон ээмэг сонгодог. Харин эрүүний ээмэгнийхээ хийц, загварт онцгой анхаарал тавьдаг. Түүний ээмэгнүүд хэлбрийн хувьд дахин давтагдашгүй, өвөрмөц байдаг аж. Хэрвээ өөрт нь таалагдсан л бол ямар ч үнээр хамаагүй ээмэг худалдан авдаг. Мөн гадаадад явахдаа ээмэгний дэлгүүрээр заавал ордог зуршилтай. Түүний хамгийн хайртай ээмэг Сингапураас авсан 70 ам.долларын үнэтэй шигтгээтэй, мөнгөлөг ээмэг. Түүнчлэн Ганаа цомог цуглуулдаг. Энэ нь түүний мэргэжлийн онцлогоос ч шалтгаалдаг байж мэдэх юм. Тэрбээр дэлхийн алдартай уран бүтээлчдийн болоод монголынхоо дуучдын цомгийг цуглуулдаг.
Дуучин Т.Батсайхан билльярдад "нугасгүй"
Дуучин Т.Батсайхан билльярдыг хараа болон оюун ухаан сайнаар нөлөөлдөг гэж боддог. Тиймээс билльярдад хоббитой. Тэрбээр Монголд билльярд дэлгэрээгүй, хүмүүс бараг мэддэггүй байхад тоглож сурчээ. 1990 оны дундуур Оросын том бөмбөгтэй билльярд хаа нэг харагдах болж 10 жилийн сурагч Т.Батсайхан энэ спортод шимтэн дуралжээ. Тэрбээр нэг тоглохоороо улайраад хэдэн цагаар ширээний ард өнжих тохиолдол гардаг гэсэн.

Д.Дуулим