Улаанбаатар Өнөөдөр / 2015.04.01
  • 8 Өдөртөө
  • -5 Шөнөдөө
  • 24tsag.mn
  • google.com
  • Зарлагдсан ханш
  • USD
  • 1984.69

Тахарын Ерөнхий газар ШШГЕГ-ын байранд үйл ажиллагаагаа эхлүүлнэ

2014 оны 1 сарын 5
untitled2014 он гарснаар манай улсад шинээр хэд хэдэн хууль хэрэгжиж эхэллээ. Энэ дундаас өмнө нь байгаагүй шинэ тогтолцоог бий болгохоор Тахарын албаны тухай хууль батлагдаад буй. Ингэснээр Хууль зүйн яам дэргэдээ нэгэн шинэ агентлагийг бий болгохоор ажиллаж байгаа юм.

Тахарууд юу хийх вэ гэхээр шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, оргон зайлсан ялтныг эрэн сурвалжлах зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ. Мөн улс дамнасан ялтныг гадаад улсад шилжүүлэх, шилжүүлэн авах үйл ажиллагааг ч тэд хариуцах юм.

Бүтэц зохион байгуулалтын хувьд Тахарын алба нь төв байгууллагын дарга, тэргүүн дэд дарга, захиргааны удирдлага, санхүү, хангалт, үйлчилгээ хариуцсан дэд даргатай байна. Харин цол хэргэмийн тухайд албаны удирдах ажилтнууд тахар хэмээх цолтой. Бүр тодруулбал албаны дарга нь тэргүүн тахар, тэргүүн дэд дарга нь шадар тахар, тойргийн тахарын албаны дарга нь тойргийн шадар тахар, нэгжийн дарга нь тахар цолтой, жирийн алба хаагчид нь туслах тахар цолтой байх гэнэ. Тахарууд өөрийн гэсэн бэлэг тэмдэг тугтай байх ба галт зэвсэг биедээ авч явах эрхтэй байх аж.

Ингээд бид тахарын алба байгуулах ажлын явцын талаар ХЗЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хууль сахиулах бодлогын хэлтсийн дарга Г.Оюунболдоос зарим зүйлийг тодрууллаа.

-Тахарын Ерөнхий газрыг байгуулах ажил ямар шатандаа явж байна?

-Тахарын албаны тухай хуулийг батлуулсны дараа өнгөрсөн оны арван нэгдүгээр сар хүртэл энэ байгууллагын төсөв санхүү, ажиллах хүч зэргийг тооцож гаргасан. Үүний дагуу 2014 оны Төсвийн тухай хуульд энэ байгууллагын төсвийг тусгуулсан байгаа. Одоо зөвхөн  Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ байгууллагын даргыг томилж, бүтцийг нь батлах, мөн ЗГ-ын агентлагийн дээд хэмжээг тогтоох тухай тогтоолд Тахарын албыг нэмж оруулах зэрэг ажил үлдсэн. Тахарын Ерөнхий Газарын байр савны асуудал одоогоор шийдэгдээгүй байгаа учраас эхний ээлжинд ШШГЕГ-ын нэг хэсэгт байршуулна. Ер нь ШШГЕГ-ын шинэ барилга баригдаад 75 хувьтай явж байгаа. Тэр барилга нь дуусахаар ШШГЕГ тийшээ шилжих байх.

-Энэ алба ямар бүтэцтэй, хичнээн хүний бүрэлдэхүүнтэй байх вэ?

-Бидний тооцоогоор алба бүхэлдээ 500 гаруй хүнээс бүрдэнэ. Үүнээс Тахарын Ерөнхий газартаа 100-125 албан хаагчид ажиллах тооцоо гарсан. Тахарын Ерөнхий газар нь үндсэн чиг үүргээ гүйцэтгэх албадаас гадна дотроо шууд харъяалах хоёр нэгжтэй байна. Эхнийх нь гэрч хохирогчийг хамгаалах газар, нөгөө нь шүүн таслах ажиллагааны эсрэг хэрэг мөрдөх газар юм. Мөн шүүх байгуулах тухай хуулийн дагуу 26 тойргийн шүүх байгуулагдаж тэдгээрт тойргийн тахарын албадууд байгуулагдана. Гэхдээ энэ ажил 2014 онд хийгдэж амьжихгүй. 2016 он гэхэд бүх тойргийн шүүх прокурорын газар тойргийн системд ороод ирэхээр тахар дагаад тойргийн системд орох юм.

-Мэдээж өмнө нь байгаагүй алба байгуулагдаж байгаа учраас мэргэжлийн хүмүүсийг сургах, улмаар шинээр боловсон хүчнээ бэлтгэх асуудал гарч ирнэ. Энэ бүхнийг ХЗЯ хэрхэн шийдэх гэж байна?

-Тахар гэдэг албан хаагчдыг бэлдэхийн тулд эхнээс нь үе шаттайгаар сургах асуудал байна. Энэ ажил нэг жилийн дотор хэрэгжээд дуусахгүй. Эхлээд сургагч багш нараа бэлдэнэ. Шаардлагатай бол гадны маршалын албадуудаас хүн авчирч эндээ сургалт явуулна. Ингэснээр шүүхийн аюулгүй байдал гэж үүнийг хэлдэг, шүүгч гэрч хохирогчийг хамгаалдаг ийм арга хэмжээнүүд байдаг, аюулгүй ажиллагааны эрсдэлийг ингэж үнэлдэг гэх мэт олон зүйлсийг зааж сургах юм. Сургалтын асуудлыг ярихаас өмнө эхлээд хүмүүсээ сонгон шалгаруулж авах хэрэгтэй. Одоогоор тахарын албаны ажилтанд хууль сахиулах байгууллагад буюу цагдаа цэргийн байгууллагад гурваас доошгүй жил ажилласан, 35-аас доош настай байх гэсэн шаардлагуудыг тавьж байгаа. Энэ залуучуудаас сонгох шалгаруулахдаа хууль эрхзүйн болон бие бялдарын шалгалтуудыг авна. Дараа нь тахар гэж хүнийг бий болгох бэлдэх асуудал яригдана. Тахар хүнд байх ёстой зан суртахууныг суулгана гэдэг хугацаа шаардах ажил.

-Одоогоор хичнээн хүн тахарын албанд ажиллах хүсэлтээ ирүүлээд байна вэ?

-Энэ албанд ажиллах хүсэлтэй 250 орчим иргэдийн материал ирсэн. Албанд нийт 500 гаруй хүн ажиллах ёстой. Тэгэхээр энэ тоондоо хүрэхгүй бол дахин бүртгэл явуулж сонгон шалгаруулалт хийх байх. Заавал хууль эрх зүйн өндөр мэдлэг гэхээсээ илүү ёс суртахуун бие бялдрын тодорхой шаардлага хангасан, цэрэг цагдаагийн байгуулага аль эсвэл хамгаалалтын байгууллагад ажиллаж байсан хүмүүсээс авч болохоор байгаа. Гэхдээ эхлээд энэ агентлагаа байгуулснаар, дарга нь сонгон шалгаруулах журмаа батлах ёстой. Одоо зөвхөн энэ газарт ажиллах хүсэлтэй хүмүүсийг бүртгээд дууссан байгаа. Иргэд энэ талаар мэдээлэл багатай байсан учраас бүртгэл санасан хэмжээнд хүртэл явагдаагүй.

-Тахарын алба олон чиг үүрэгтэй. Жишээ болгоод ярьвал шүүгч, шүүх байгууллагыг хэрхэн хамгаалах вэ?

-2012 онд шүүхийн зургаан багц хууль батлагдсан. Эдгээрээс шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулинд шүүгч өөрөө нөлөөллийн мэдүүлгээ өгөх заалт байдаг. Өөрөөр хэлбэл шүүн шатлах ажиллагаатай холбоотойгоор ямар нэгэн дарамт шахалт үзүүлэх, танил талаараа гуйлгах зэрэг ямар нэгэн байдлаар шүүгчид нөлөөлөх гэж оролдвол шүүгч өөрөө нөлөөллийн мэдүүлгээ хийж хэрэгт хавсаргадаг. Тэр нь ноцтой шинжтэй бол хууль сахиулах байгууллага шалгах заалт байгаа. Үүнийг тахарууд хийх юм. Тухайлбал айлган сүрдүүлэлт ил далд гэсэн хоёр хэлбэртэй. Ил гэдэг нь шүүх хурлын явцад эсэргүүцлээ илэрхийлж юм шидэх гэх зэргээр илэрдэг. Үүнийг тухайн өдөр шүүх ажиллагаанд оролцсон хуягууд таслан зогсооно. Харин далд хэлбэрт нь утас, мэйл зэргийг ашиглан дарамтлах эсвэл албан тушаалын байдлаар нөлөөлөх зэрэг ордог. Энэ тохиолдолд Тахарын алба үүнд мөрдөн шалгах ажиллагаа явуулна. Эсвэл шүүгчийг яаралтай хамгаалалтанд авах, байршлыг нь өөрчлөх, эсвэл тусгай хамгаалалтын хэрэгслээр хамгаалдаг. Сүүлийн жар далан жилийн хугацаанд шүүгчид халдсан тохиолдол бага бүртгэгдсэн гэж байгаа боловч энэ өөрөө далд хэлбэртэй байдаг учраас хүмүүс төдийлөн сайн мэддэггүй.

-Тахарын Ерөнхий газрын даргын албан тушаалд гурван хүн нэр яригдаж эхэллээ. Ер нь даргыг томилох асуудалд ХЗЯ ямар бодлого барьж байна вэ?

-Нэр дэвшигч хэн байх нь чухал биш. ХЗЯ энэ хуулийг боловсруулахад бодлогийн түвшинд оролцож байсан хүмүүсээс даргыг томилох бодлого барьж байгаа. Учир нь тахарын албаны тухай хуулийг огт мэдэхгүй хүн энэ хуулийг хэрэгжүүлнэ гэдэг асар том зөрчил үүсгэж болзошгүй. Мэдээж хуульд заасан шаардлагууд нь байгаа. Тухайлбал энэ газрын даргаар ажиллах хүн таваас дээш жил цэрэг цагдаагийн эсвэл хууль сахиулах байгуулагад ажилласан байх шаардлагатай.

24tsag.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...