Иргэн хүний хөдөлмөрийн чадамжийг тогтоож хэдий хугацаанд эмчлэгдэх боломжийг тодорхойлдог хүмүүсийг “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс” гэдэг. Бидний хэлж заншсанаар “групп” юм. Осол гэмтэл, өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж орлого олох боломжгүй болсон иргэнд өвчтэй байх хугацаанд нь төрөөс тэтгэмж олгодог билээ. Төрөөс иргэдэд үзүүлж буй энэхүү үйлчилгээ түүн дотроо эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын үйлчилгээний шинэчлэл хийх шаардлага зайлшгүй байгааг салбарын мэргэжилтнүүд өөрсдөө ч ярьж байна. Тэгвэл энэ шинэчлэлийн тухай буюу “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын үйлчилгээний шинэчлэл” сэдэвт уулзалт, ярилцлага өнөөдөр Нийгмийн даатгалын Ерөнхий газрын хурлын танхимд боллоо.
Энэ хуралд дүүргүүдийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын магадлагч эмч нар оролцож өөрсдөдөө тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцсэн юм. Хурлыг Эмнэлэг хөдөлмөрийн төв комиссын дарга М.Сүхцоодол, магадлагч эмч Г.Ганболд нар удирдан явуулж эмч нарын санал шүүмжлэлийг сонссон юм.
Эмч нарын хэлж буйгаар манайд хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд мөнгөн тэтгэмжид түлхүү анхаарч тэднийг эмчлэх сувилах талд анхаарал муу хандуулдаг гэлээ. Хэдийгээр аймаг, дүүргийн эмнэлгүүдэд сэргээн засал, хөгжлийн кабинет гэгчийг байгуулч сэргээн засалч эмч ажиллуулж байгаа ч гэсэн хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд зориулсан нөхөн сэргээх эмчилгээ хийхэд тусгай мэргэжлийн эмч шаардлага байдаг байна. Гэтэл энэ чиглэлээр мэргэшсэн тусгай мэргэжлийн эмч дутагдалтай байдаг гэж тэд ярьсан юм.
Харин хөдөлмөрийн чадвараа бүрэн болон хагас алдсан иргэдэд төрөөс үзүүлж буй энэхүү үйлчилгээ хангалттгүй, хүндрэл чирэгдэлтэй хүрдэг гэсэн шүүмжлэл иргэдийн дунд байдаг. Гэсэн атлаа эрүүл саруул хүн хөдөлмөрийн чадвараа алдсан хэмээн групп тогтоолгодог тухай шүүмжлэлийг ч иргэд байнга тавьдаг.
Түүнчлэн төрийн энэ үйлчилгээг хүндрүүлж байгаа гол шалтгаан нь хоцрогдсон стандарт болохыг мөн сөхөн хэлэлцсэн юм. Бүр 1970, 1980-аад онд батлагдсан стандарт нь өнөөгийн нөхцөл, шаардлагад яавч тохирохгүй байгаа аж. Түүнээс гадна Монгол Улсын хүн ам жигд биш тархан суурьшсан нь дүүргүүдийнн эмнэлгийн ачаалал аймгуудын эмнэлэгтэй харьцуулшгүй болжээ. Тиймээс Улаанбаатар хотын иргэдэд групп тогтоолгох явц удааширдаг байна.
Эмнэлгийн ажил эмчгүйгээр явагддаггүй болохоор олон цагаар, удаан хуралдвал эмч нарын, эмнэлгийн ажил тасалдахад хүрнэ. Тиймээс тэд цэгцтэй, шуурхай санал бодлоо солилцоод тарцгаасан юм. Гэхдээ энэ хурал дээр иргэдэд чухам ямар хүндрэл учирдаг талын мэдээлэл, тэдний дуу хоолой дутагдаж байлаа.

Ц.Элбэгсайхан
Сэтгэгдэл (11)