Улаанбаатар
Өнөөдөр / 2015.07.05
23
Өдөртөө
18
Шөнөдөө

Гадаадын иргэн, харьяатын газар шинэчлэлийг ингэж хийнэ

2014 оны 2 сарын 6
    indexГадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус байгууллага энэ жил шинэчлэлийн ажлуудыг эрчимтэй хийхээр болсон  гэдгийг онцоллоо.

Тодруулбал, тус байгууллага гурван зүйлээр шинэчлэлийн ажлыг хийхээр болжээ. Нэгдүгээрт, манайхыг зорьж ирсэн гадны иргэдэд түргэн, шуурхай чирэгдэлгүй үйлчлэх үйлчилгээг нэвтрүүлж хил дээр виз олгодог болсон байна. Өмнө нь хил дээр виз олгодоггүй байхад виз авахыг хүсэгчид 6-7 даргын өрөөг дамжин визтэй болдог байжээ. Тэгвэл хил дээр виз олгож эхэлснээр энэ байдал арилж байгаа юм байна. Мөн эдийн засгийн эргэлт хурдан болохоос гадна бизнесийн харилцаа сайжирна хэмээн тус байгууллагаас үзэж байгаа аж. Уг үйлчилгээг нэвтрүүлж эхэлснээр улсын төсөвт 2013 онд 10.6 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Мөн Хилийн боомтын тухай хууль батлагдсантай холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн шалган нэвтрүүлэх албаны зарим чиг үүрэг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт шилжин, тус газар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болж байгаа аж. Урьд нь хилийн боомтын талаар тухайлсан хууль байдаггүйн улмаас хилийн боомтын хөгжлийн асуудал, тэнд ажиллагсдын нийгмийн асуудал нэгдсэн бодлого, зохицуулалтгүй явж ирсэн аж.

Харин энэхүү хууль хэрэгжснээр хилийн боомтыг хөгжүүлэх эрх зүйн үндэс бий болохоос гадна хилийн боомтыг зөвхөн дамжин өнгөрөх, шалган нэвтрүүлэх бүс бус, эдийн засаг, бизнесийн хөгжлийн төв болгон хегжүүлэх ажлыг Боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэйгээр зохион байгуулах боломж бүрджээ. Мөн хилийн боомтод хийгдэж буй хяналт шалгалт чанаржин, хилийн хяналтын байгууллагуудын ажлын уялдаа холбоо бэхжиж, албан хаагчдын нийгэм, эдийн засгийн баталгаа сайжрах юм.

Хууль батлагдснаар шинээр байгуулагдах Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллага нь улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган, нэвтрүулж бүртгэлийн нэгдсэн сан байгуулах үүрэг хүлээж байгаа аж. Тус байгууллага Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газартай хамтран гадаадад зорчиж буй Монгол Улсын иргэдийн эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, манай улсад зорчиж буй гадаадын иргэдийг улсын хилээр нэвтэрснээс эхлэн буцаж гарах хүртэл хяналт тавих боломж бүрдэж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд тус байгууллага Польш, Солонгос, Хонконгтой гэрээ хэлэлцээр хийж, хамтран ажиллажээ. Ингэснээр Польш улсын хил дээрээс монголчуудыг шалтгаангүй буцаадаг байдлыг зогсоожээ. Мөн Солонгос руу түр зорчиход зорчигчдод 7-14 сая төгрөгийн барьцаа шаарддагыг болиулсан байна. Хонконг руу ч мөн адил чөлөөтэй нэвтэрдэг болсон гэнэ. Мөн тус байгууллага 1882 лавлах утсыг нээж, иргэдийн гомдол саналыг авдаг болжээ.

Тус газар онлайн application нээсэн байна. Энэ үйлчилгээ нэвтэрснээр интернэтэд ойрхон хэн ч байсан гадаадаас найз нөхдөө урьж болох юм байна.
Т.Энхэлээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан