Нэгэн эмэгтэй хоёр сартай нярай хүүхдээ машиндаа унтуулж орхиод дэлгүүр орчихоод гараад иртэл машиныг нь журамласан байсан хэрэг сүүлийн үед "сенсаац" болж байна. Энэ байдлаас үүдэж эцэг, эхчүүдийг хүүхдэдээ тавих хараа хяналт муу байгааг цагдаагийн байгууллагынхан хэлж байгаа юм. Хоёрхон сартай нярай хүүхдээ машиндаа үлдээгээд явна гэдэг хэн хүний санаанд буумгүй. Гэвч одоогийн эцэг, эхчүүд улам ч хайхрамжгүй болоод байгаа нь энэ явдлаас илхэн харагдаж байна. Азаар хоёр сартай "журамлагдсан" хүүхдийн биеийн байдал гайгүй, гэмтэж бэртээгүй байжээ.
Харин хүүхэд унтаж байгааг анзааралгүй ачиж явсан компани бол Чингэлтэй дүүрэгт ачлагын үйлчилгээ үзүүлдэг "Очух" ХХК аж. Энэ компани нь Замын цагдаагийн газартай гэрээ хийсэн компаниудын нэг юм байна.
Одоогийн байдлаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн есөн ачигч машинаас гадна хувийн "Очух", "Хас транс", "Автогранд мастер", "Тэнүүн Огоо", "BMMЛ", "Ачит сэлэнгэ" гэх компаниудын 21 ачигч машин нийслэл хотод нэгдүгээр эгнээнд дүрэм зөрчиж зогссон машиныг зөөж шилжүүлэх үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгэж байгаа аж.
Ачлагын компаниуд машиныг ачихдаа зургийг нь авч, хаалгыг нь лацдаад бүрэн үзлэг хийсний дараа ачдаг журамтай. Гэтэл машин дотор бүхэл бүтэн хүн унтаж байхад харалгүй ачаад явчихсан байна. Энэ асуудал олны анхаарлын төвд байсаар...

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (16)