Улаанбаатар
Өнөөдөр / 2017.11.22
-13
Өдөртөө
-22
Шөнөдөө

Үхэртэй ”ярьдаг” үнэхээрийн авьяастай М.Баярмагнайгийн фото түүх

2017 оны 9 сарын 3

Facelook булан нэгэн авьяаслаг жүжигчний зургийн цомгоор үргэлжилж байна. Тэр бол "Маск"-ын Баярмагнай. Уучлаарай! Магсаржаламын Баярмагнай. Хүмүүс түүнийг зүү орох зайгүй найзууд Ж.Мөнхсайхан, П.Эрдэнэзаан нартайгаа хамтран байгуулсан "Маск" продакшнаар овоглох болж. Ингээд олон зүйлийг нуршилгүй түүний амьдрал уран бүтээлийн түүхийг хувийн зургуудаар нь өгүүлье.

 

7878
 

"Монхоо": М.Баярмагнай Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул. Түүнийг төрөх үед нутагт нь Баярмагнай гэх нэр моодонд орж эцэг эх нь түүнд энэ нэрийг хайрлажээ. Гэрийнхэн нь М.Баярмагнайг "Монхоо" гэж дууддаг.

 

 
1 sumiin nachin

 

Волейболын аварга: Тэрээр багадаа сургуулийнхаа урлаг спортын бүхий л арга хэмжээнд оролцдог идэвхтэй бас авьяаслаг нэгэн байжээ. Түүний баг 1994 оны волейболын улсын аварга болж байсан түүх ч бий.

 

1 sumiin nachin

 


Сэргэлэн "Ромео": 2000 онд М.Баярмагнай СУИС-ийг Ардын жүжигчин Ж.Лхамхүүгийн удирдлаган дор төгсчээ. Тэрээр оюутан байхдаа ямар ч бүсгүйг найрчихдаг сэргэлэн залуу байсан бөгөөд дуучин Э.Оюумаад ч дурлаж явсан гэдэг.

 

31

 

"Шинэ цэрэг": Сургуулиа төгс ирээд М.Баярмагнай УДЭТ-ын "шинэ цэрэг" болж жил гаруй ажиллажээ. Улмаар түүнийг МУГЖ Лхагвасүрэн, МУГЖ Батзаяа нар хошин урлагт уруу татсан гэнэ лээ.

 

1 sumiin nachin

 


"Мэргэжлийн золиос": Жүжигчин хүн дүрдээ тааруулан стиль имижээ өөрчилдөг нь бичигдээгүй хууль. Үс нь ч үүнд хамаатай.

 


1 sumiin nachin

 


"Барилдана л гэнэ шүү": Хүүхэд байхаасаа л спортод элэгтэй байсан М.Баярмагнай үндсэний бөхөөр ч чамгүй амжилт үзүүлжээ. Тэрээр 2004 онд сумын начин цолны болзол хангасан.

 


1 sumiin nachin

 


"Нөхөрлөл": Магнай, МС, Заанаа гурав "Өнгөт инээд" хамтлагт байхаасаа л нөхөрлөж эхэлсэн. Тэд найзууд бас хамтрагчид. Найзууд нь түүнийг нөхөрлөлийн үнэ цэнийг мэддэг жудагтай эр гэлцдэг.

 


1 sumiin nachin

 


"Тариан түрүү" гэрт минь хонов: Хоноглох айл хайн, орц орцоор хэсч явсан Г.Алтантүрүүд бяцхан "ховчид" М.Баярмагнайгийнхыг зааж өгснөөр гэрт нь хоножээ. Наадмын гурав дахь өдөр очсон Г.Алтантүрүүд МС, Заанаа хоёр ч баригдаж тэд нэгэн үдшийг дуу хуур, инээд наргиан бас биллъярдтай өнгөрүүлсэн юм.

 


1 sumiin nachin

 


"Маск": Гурван найз 2007 оноос өрх тусгаарласан бөгөөд тэд хамтлагаа "Маск" хэмээн нэрийджээ.

 


1 sumiin nachin

 

"Сая юу гэсэн бэ": Түүний бүтээсэн дүрүүдэд эмэгтэйчүүдийн дүр чухал байр суурь эзэлнэ. "Намайг эгдүүрүүлээч", "Сая юу гэсэн бэ?" гэхчилэн түүний хэлсэн үг хэллэг бүр тухайн үедээ моодонд ордог аж.

 


31

 


"Бурхан өршөөг": М.Баярмагнай олон кинонд дүр бүтээсэн. Үүнээс "Бурхан өршөө"-г киноны гол дүрийг бүтээсэн нь олны таалалд ихэд нийцсэн юм. 

 

31
1 sumiin nachin

"Хань": Тэрээр оюутан ахуйдаа гэргийтэй танилцжээ. Алиманд "явчихсан" түүний гэргийг Нарантунгалаг гэдэг. Хосууд ханилаад арав гаруй жил болж байгаа бөгөөд хоёр сайхан хүүтэй.

 


1 sumiin nachin

 


4 сарын 1:  М.Баярмагнай ард түмэнд молиго өмхүүлсэн гэмтэй. Тэрээр нэг удаа телевизээр "Дөрөвдүгээр сарын 1-нд “UB палас”-т үнэгүй тоглолт хийхээр болсон тул ирж үзээрэй" гэчихээд худлаа ярьснаа залруулахаа мартчихжээ. Гэтэл “UB палас”-т тоглолт үзэх гэсэн олон хүн цугларч ёстой л бөөн юм болсон гэдэг.

 


1 sumiin nachin

"Дуучин": Түүнийг дуулах дуртайг бүгд мэдэх биз ээ. Дуунд дуртай жүжигчин залуу хуучны сэтгэлд хоногшсон дуунуудаас бүрдсэн “Би дуулах дуртай” хэмээх цомог хүртэл гаргасан юм.

1 sumiin nachin

"Тансаг хобби": М.Баярмагнайг автомашин бэлэглэх хоббитой гэж хэлэхэд болно. Найздаа "верна", бас нэг найздаа "Лексус-470", хадамдаа "марк-2"  эхнэртээ дээрх гал улаан BMW X3-ыг бэлэг болгон өгсөн байна.

 

1 sumiin nachin
1 sumiin nachin

 

"Өнөр өтгөн бас чадварлаг": Түүний тулгын чулууг нь тавилцсан "Маск" продакшн шинэ залуу уран бүтээлчдээр бүл нэмсээр өдгөө 20 гаруй уран бүтээлчтэй өнөр өтгөн бас чадварлаг хамт олон болжээ.

 

1 sumiin nachin


"Монголчууд тэдэнд хайртай": М.Баярмагнайг МС, Заанаа хоёроос салгаж ойлгоно гэдэг хэцүү.  Ямар сайндаа төрийн тэргүүн маань тэднийг хамтад нь Алтангадас одонгоор шагнаж байхав дээ.

 

24tsag.mn
Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 3
  • 8
  • 1
  • 0
  • 0
  • 1
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...
...