24tsag.mn facelook булангийхаа энэ удаагийн дугаарт Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ирийг таалал төгссөнтэй холбоотойгоор түүний амьдрал, гэр бүлийнх нь талаарх товч түүхийг гэрэл зургуудаар нь дамжуулан үзэх боломжийг танд олгож байна.
Ким Чен Ир 1942 оны 2 дугаар сарын 16 нд Хойд Солонгосын удирдагч Ким Ир Сений хүү, удам дамжсан удирдагч болох тавиланг өвлөн мэндэлжээ. Түүний эцэг Ким Ир Сен нь тухайн үедээ нэр нөлөө ихтэй байсан бөгөөд түүний хүү Ким Чен Ирийг Пэгдү ууланд байрлах партизануудын цэргийн нууц баазад төрсөн гэж ярьдаг.
Бага нас нь Солонгосын хувьсгалт улаан армийн буудлагын тусгай 88 дугаар бригад байрлаж байсан Вятское хэмээх газарт өнгөрсөн байна. Тухайн үед түүний эцэг Ким Ир Сен тус бригадыг командалж байжээ. Гэхдээ зарим эх сурвалжид Ким удирдагчийг Зөвлөлтийн цэргийн баазад төрж өссөн гэдэг. Мөн Юри Ирсенович Ким хэмээх нэртэй байсан ба эцгийнх нь Ким Ир Сеныг оролцуулан ингэж нэрлэжээ.
Түүний эхийг Ким Жон Сук гэдэг байсан ба 1949 онд төрөхийн хүндрэлээс болж нас барсан гэдэг ч батлагдаагүй мэдээгээр буудуулсан гэдэг. Мөн түүний төрсөн дүү мөн л учир битүүлэг байдлаар живж үхсэн гэсэн мэдээ байдаг. Энэ нь эцэг Кимийн коммунист бодлого, албан тушаалтай холбоотой байсан нь гарцаагүй.
Ким Чен Ир 1994 онд эцгийгээ нас барсны дараа Хойд Солонгосын удирдагчийн нэрийг залгамжлахаар болсон билээ. Ким Ир Сенийг амьд байхад нь “Аугаа их удирдагч” хэмээдэг байсан ба нас барсных нь дараа “Мөнхийн ерөнхийлөгч” хэмээх болсон. Үүнтэй холбоотойгоор Ким Чен Ир эцгийнхээ энэ цолыг хөндөхгүй хэмээн өөрийнхөө нэрний өмнө ерөнхийлөгч гэж бичдэггүй, бичүүлдэггүй байв. Харин Солонгосын ажилчдын намын ерөнхий нарийн бичгийн дарга, Үндэсний батлан хамгаалахын дарга хэмээдэг.
Хойд Солонгос өөрөө хаалттай улс учраас Ким Чен Ирийн хувийн амьдралыг тийм ч олон хүн мэдэхгүй. Харин энэ фото зураг 1981 оных. Зарим эх сурвалжийн мэдээлснээр тэрээр нэг удаа гэрлэсэн гэх боловч эхнэрээсээ салангид амьдардаг ажээ. Мөн тэрээр дахиад гурван хүүхэдтэй бөгөөд хоёр нь энэхүү фотог авсны дараа мэндэлжээ.
Түүний эцэг 1912 оны 4 сарын 15-нд /Титаник хөлөг сүйрсэн өдөр/ Пхеньян хотын баруун хэсэгт 3 хүүтэй айлын ууган хүү болж төржээ. Түүний жинхэнэ нэр нь Ким Сон Жү юм. Тэрээр 8 жилийн дунд сургуулийн боловсролтой гэх боловч үнэн хэрэг дээрээ 8 жил ч сурч чадаагүй нэгэн. Дунд сургуулийн сурагч байх үедээ Солонгосын Коммунист намын ажил хэрэгт оролцож яваад япончуудад баригдаж 1929 оны 5 сард шоронд оржээ. Энэ үе Солонгос орон Японы колони байсан үе. Шоронгоос гараад Японы эсрэг тэмцэлд тууштай оролцон жинхэнэ нэрээ өөрчлөн Ким Ир Сен гэдэг нэр авчээ.
Хүүгийн хамт. Тэрээр 2009 оны нэгдүгээр сард тэрбээр гурав дахь хүү Ким Чен Уныг залгажлагчаараа нэрлэж, өнгөрсөн жилээс Ким Чен Ун генерал цолоор шагнуулж албан ёсоор БНАСАУ-ын лидер гэгдэх болсон юм.
Хойл Солонгос дэлхийд зэвсэглэлээрээ 5 дугаарт ордог. Ким Чен Ирийг эсэргүүцэгчид нилээдгүй олон байдаг. Хамгийн их эсэргүүцдэг нь цөмийн зэвсгийн асуудал юм.
Хойд Солонгос хэдий хаалттай коммунист орон ч зэвсэглэл, улс төрийн бодлогоор дэлхийн томоохон гүрнүүдтэй холбоотой байдаг. Мөн дэлхийн 2 дугаар дайны дараа Хойд, Өмнөд 2 Солонгос болон хуваагдаж эв түнжин муутай байсан ч Өмнөд 16 дахь ерөнхийлөгч Ро Мүүн Хьюнтэй найрсаг харилцаатай байсан билээ.
1989 онд зохион байгуулсан Дэлхийн оюутан, залуусын их наадмын үеэр Ким Чен Ир нийслэл Пхеньян хотоос бүхий л тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хотоос нүүлгэжээ. Түүнчлэн төр засгаас намхан хүмүүсийг өндөр болгодог эмийн сурталчилгааны хуудас хэвлүүлж, тарааж байсан гэдэг. Ингээд сурталчилгааны хуудасны дагуу холбоо барьсан намхан хүмүүсийг дээрх тахир дутуу иргэдийн хамт хүн ам бага суурьшсан аралд “цөлж” орхижээ. Учир нь Хойд Солонгосын ирээдүй стандарт бус гентэй байх ёсгүй гэж үздэг байж. Түүнийг 2 дахь Гитлер ч гэж нэрлэдэг.
Сэтгэгдэл (9)