Мазаалай, хар сүүлт зээр, хулан, цоохор ирвэс, шилүүс, аргаль, хонь, янгир, цоохондой, сибирь алаг даага, бозлог зурам гэх мэт улаан номд орсон нэн ховор амьтдын өлгий нутаг гэгддэг Талын мэлтэсийг уул уурхайн чиглэлээр ашиглахыг улс төрчид саяханыг хүртэл дуу нэгтэй хориглож байсан билээ.
Тэгвэл АН-ынхан амлалтаасаа буцаж Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Монголын говийн их дархан цаазат газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нэрээр ухаж, төнхөхөд бэлэн болсон аж.
Тодруулбал, Ерөнхий сайд Үндэсний аюулгүй байдлын даалгаврын дагуу эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын дахь намын бүлгүүдэд мэдээлэл хийхээр бэлтгэж байгаа гэнэ. Ингэхдээ тэрбээр Талын мэлтэсийг ашиглах талаар ярих аж. Эрх баригчдын хэлж буйгаар бол тус газрыг ухахгүйгээр хүндэрсэн эдийн засгаа аврах боломжгүй гэнэ. Хэрвээ намын бүлгүүд зөвшөөрчихвөл хаврын чуулганаар хэлэлцэнэ гэсэн үг.
Энэ газарт олон зуун жил гар хүрэлгүй явж ирсний учир нь тэнд нутагших нэн ховор амьтдыг л хайрлаж, хамгаалж ирсэнд оршиж байгаа гэж судлаачид хэлдэг. Тэгэхээр энэ газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, ашиглавал нөгөө амьтад хайчих вэ гэдэг том асуулт гарч ирнэ. Үнэхээр гэр орныг нь ухаж сэндийчихээр амгалан говьдоо тааваараа байсан амьтад хаана очиж, идээших вэ?
Түүх сөхвөл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өнгөрсөн оны есдүгээр сарын 13-ний өдөр Говь-Алтай аймгийн засаг дарга асан Ш.Амгаланбаатараас санал авах тухай албан бичиг явуулсан байдаг. Тус албан бичигт Говь-Алтайн алт, хүдрийн нөөц бүхий говийн их дархан цаазат Талын мэлтэс, Хатан суудал орчмын газрыг тусгай хамгаалалттай бүс нутгаас гаргаж, болох эсэх талаар бичигдсэн байв. Ч.Сайханбилэг даргын эл албан бичгийн хариуг Говь-Алтай аймгийн Засаг дарга асан Ш.Амгаланбаатар өнгөрсөн оны аравдугаар сарын 25-ны өдөр хүргүүлжээ. Тэрбээр хоёр газрыг тусгай хамгаалалттай бүсээс гаргаж болохгүйг цэцэрлэгийн хүүхэд ч ойлгохоор тодорхой тайлбарласан байдаг. Учир нь Говийн их дархан цаазат газрыг ашиглах эсэхийг тухайн орон нутгийн удирдлага мэддэг хэмээн хуульд заасан байдаг аж. Тиймээс Говь-Алтай аймгийн засаг даргаас санал авсан тэр юм. Харин саяхан Говь-алтай аймагт болсон орон нутгийн ээлжит сонгуульд АН ялалт байгуулж өөрийн намын хүн сонгогдсон учраас дээрх хоёр газрыг ашиглах эсэх зөвшөөрлийг авахад асуудалгүй болсон нь энэ аж.
Тиймээс л эрх баригчид дараагийн ажилдаа орж УИХ дахь намын бүлгүүдээс зөвшөөрөл авахаар бэлтгэж байгаа нь энэ юм байна.
Харин энэ талаар Ч.Сайханбилэг сайд “Говь-Алтай аймгаас тусгай хамгаалалтын газрын орчмын газруудыг ашиглах шаардлагагүй гэсэн хариу ирсэн. Тиймээс Говь-Алтай аймгийн тусгай хамгаалалттай газар нутгийн зарим хэсгийг тусгай хамгаалалтаас гаргах шаардлагагүй гэж үзсэн. Ордтой холбоотой асуудлыг Засгийн газраас харьяа яамд, орон нутгийн удирдлагуудаас санал авч, УИХ-аар хэлэлцүүлэн баталдаг. Говь-Алтай аймагтай холбоотой тусгай хамгаалалтын газрын орчмын газруудыг ашиглах эсэх талаар албан бичиг тухайн үед яригдаж байгаад өнгөрсөн асуудал гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, тухайн үед яригдсан ч энэ ордуудыг ашиглах талаар ямар нэг шийдвэр гараагүй” гэсэн билээ.
Тэгвэл тэрбээр орон нутгийн сонгуулийг галыг намжаах гэж л энэ үгийг хэлжээ.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1284)