Америкийн иргэн Ларри Свиллин бөөрний өвчтэй эхнэртээ донор олохын тулд өдөр бүр гудамжаар хэрэн тэнэж байв. 78 настай Ларри 57 жил ханилсан эхнэрээ аврахын тулд цээжиндээ сурталчилгааны самбар байрлуулан дээр нь “Эхнэрт минь донор хэрэгтэй байна” гэж бичжээ. Тэрээр энэ бичгээ хаа сайгүй байрлуулсан юм. Ингэж гудамжаар тэнэж, хүмүүсийг уриалж явсаар бүтэн нэг жилийн дараа донор олсон байна. Ларригийн хичээл зүтгэл ч талаар өнгөрсөнгүй. Келли хэмээх сайхан сэтгэлт бүсгүй бөөрөө хандивласнаар эхнэр нь амьд үлдсэн гэдэг. Түүний эхнэр 76 настай Жимми Сю төрөлхийн нэг бөөртэй төрсөн учраас хэдхэн сар л амьд явах хугацаа үлдээд байжээ.
Сэтгэгдэл (5)