Дэлхийн аварга Тимо Болл эрдэмтдийн зохион бүтээсэн хүчит роботтой ширээний теннис тоглож өрсөлджээ. Германы тамирчин Тимо нь дэлхийн долоон удаагийн аварга, Европын домогт тамирчин юм. “Кука” нэртэй робот, тамирчин хоёрыг хэрхэн өрсөлдөхийг харахаар Шанхай хотноо олон хүн цугларчээ. Ингээд тэмцээн ширүүхэн болж, Тимо өрсөлдөгчөө 11-9 харьцаатайгаар буулгаж авсан байна. Орчин үеийн технологиор бүтээсэн робот нь бөмбөгийг хурдан барьж авах чадвартай юм.
Сэтгэгдэл (9)