Удахгүй болох Монгол цэргийн өдрийг
угтан 24tsag.mn сайт эх орон тусгаар тогтнолынхоо төлөө түүхэн гавьяа
байгуулсан эрэлхэг хөвгүүдээ цувралаар танилцуулж байна. "Монгол улсын
баатар" цолтой нийт 59 хүн байдагаас 41 нь монгол хүн байдаг. Ингээд
Монгол орныхоо төлөө халуун амь бүлээн цусаа хайрлалгүй тэмцсэн зоригт
"Баатар"-уудынхаа гавьяагаар ард түмэн минь үеийн үед бахархах болтугай.
Чойн Дугаржав /1912-1985/. Тэрээр 1939 онд Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд морьт хороо командлан оролцож, Халхын голд 20 гаруй удаагийн тулалдаанд хороогоо чадамгай удирдаж, байлдааны үүргийг гарамгай биелүүлж “Эх оронч Дугаржав” алдрыг олон түмнээс хүлээсэн байна. 1942-1943 онд баруун өмнөд хил хязгаар Байтаг богдын орчмоор улсын хил нэвтрэн орж ирсэн дайсныг хөөж гаргахад хороо командлан байлдаж үүргээ сайн биелүүлж байжээ. Түүнийг 1969 оны наймдугаар сарын 18-нд Монгол Улсын баатар цолоор шагнасан.
Дүгэрийн Нянтайсүрэн /1910-1984/. 1932 онд хувьсгалын эсэргүү бослогыг дарах тэмцэлд идэвхтэй оролцож, 1939 онд Халхын голын байлдаанд наймдугаар морьт дивиз, 1945 оны чөлөөлөх дайнд мотомеханикжсан бригад командлан эх орон, ард түмнээ гадаад, дотоодын дайснаас хамгаалах үйлст гарамгай гавьяа байгуулсан байна. Түүнд 1971 онд Монгол Улсын баатар хүртээжээ.
Пунцагийн Чогдон /1915-1983/. Тэрээр 1939 онд Халхын голын дайны үед 24 дүгээр отрядын Сүмбэрийн 7 дугаар заставын даргаар ажиллаж Японы милитаристуудын эсрэг заставаа чадамгай удирдан хүч тэнцвэргүй тулалдаануудад дайсныг устган бүслэлтүүдээс гарч эх орны даалгаврыг нэр төртэй биелүүлсний дээр 1945 оны чөлөөлөх дайнд идэвхтэй оролцжээ. Түүнийг 1971 онд Монгол Улсын баатар цол олгосон.
Түвдэнгийн Бор /1913-1932/. Т.Бор бол Монголын түүхэн дэхь цөөн зоригт эмэгтэйчүүдийн нэг юм. Тэрбээр 1932 оны хувьсгалын эсэргүүчүүдийн дэгдээсэн элдэв цуурхал, ятгалгад хүчээр автсан энгийн ардуудын дунд ухуулга таниулга хийж, эх орноосоо дүрвэж гарах гэсэн их нүүдлийг зогсоон эргүүлж яваад дайснуудад баригдаж тамлагдан амь эрсэджээ. Түүнийг 1971 онд Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнасан юм.
Бэгзийн Гиваан /1926-1948/. Ховд аймгийн нутаг Үенчийн заставт байлдагчаар цэргийн алба хааж байхдаа
эх орны баруун хилийг нэвтэрч орж ирсэн хасгийн дээрэмчидтэй 1948 оны
долдугаар сард эрэлхгээр тулалдаж амь үрэгджээ. Түүнийг 1971 онд Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнасан.
Дуламдоржийн Самдан /1916-1939/. Мотобуудлагын дивизийн 22 дугаар мотобуудлагын хороонд пулемётчин байхдаа анги руугаа халдсан дайсны довтолгоог пулемётынхоо галаар хааж ангиа байрлал солих бололцоогоор ханган баатарлагаар тулалдаж амь үрэгджээ. Сум нь дууссан учир пулемётынхоо гол төмрөөр 12 дайсныг цохин устгажээ. Тэрээр 1973 онд Монгол Улсын баатар нэхэн шагнагдсан.
Дүгэрийн Гуулин /1917-1992/. Тэрээр 1937 оноос ардын армид алба хааж Халхын голын дайны үед Сүмбэрийн 7 дугаар заставт /П.Чогдон даргатай/ пулемётчин байхдаа 100 гаруй дайсныг устган, хүч тэнцвэргүй тулалдаануудад гарамгай байлдаж олон удаагийн бүслэлтээс ангиа пулемётынхоо галаар халхлан гаргасан бөгөөд наймдугаар сарын шийдвэрлэх тулалдаанд хүндээр шархаджээ. Түүнийг 1973 онд Монгол Улсын баатар цолоор шагнасан.
Гомбын Цэнд /1895-1932/. Түүнийг орон нутагтаа сумын ХЗЭ-ийн нарийн бичгийн дарга, сумын дарга зэрэг алба
ажлыг хашиж байгаад хамтралын даргаар ажиллаж байх үед нь 1932 онд
гарсан хувьсгалын эсэргүүчүүдийн харгислал, дээрэм тонуулын эсрэг
эрэлхэгээр тэмцэж яваад дайсанд баригдаж тамлагдсан боловч хувьсгалт үйл
хэргээсээ няцалгүй үнэнч баатарлагаар амь үрэгджээ. Тэрээр 1974 онд Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнагдсан.
Батын Дорж /1914-1982/. Тэрээр байлдагчаас армийн генерал, Батлан хамгаалах яамны сайд хүртэлх цэрэг
армид олон жил алба хашихдаа эх орны хил хязгаарыг бэхжүүлэх, батлан
хамгаалах хүч чадлыг бататгах, цэрэг армийг боловсон хүчнээр хангах,
ялангуяа баруун хязгаарыг тохинуулах, хасгийн дээрэмчид, гоминданы
түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэлд цэрэг дайчид, хилийн цэрэгт туслах сайн
дурын бүлгийн гишүүн ард иргэдийг зохион байгуулахад онцгой үүрэг
гүйцэтгэсэн гавьяатай зүтгэлтэн ажээ. Тэрээр 1974 онд БХЯ-ны сайд байхдаа Монгол Улсын баатар цолоор шагнагдсан.
Магсарын Жанчив /1923-1945/. Монголын ардын армийн мотомеханикжуулсан хуягт VII бригадын холбооны
тасгийн дарга, ахлах түрүүч цолтойгоор 1945 оны чөлөөлөх дайнд оролцож
Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг эзлэн авах ширүүн байлдааны үед хэдэн
удаа шархадсан боловч дайсныг устгасаар, тэргүүн анги, үндсэн хүчний
хоорондын холбооны тасарсан утсыг амандаа зууж харилцааг залгуулсаар амь
үрэгджээ. Түүнийг 1975 онд Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнасан юм.
Самдангийн Төмөрбаатар /1914-1985/. Эх орны зүүн хязгаарт хилийн цэргийн 6 дугаар заставын дарга байхдаа 1939 оны нэгдүгээр сараас Халхын голын байлдааныг дуустал Японы түрэмгийлэгчдийн 20 гаруй удаагийн дайралтыг ангиа чадамгай удирдан няцааж, олон хүнтэй дайсны давуу хүчийг бут цохиж гарамгай гавьяа байгуулжээ. Түүнийг 1979 онд Монгол Улсын баатар цолоор шагнасан.
Норпилийн Жамбаа /1918/. Тэрээр хилийн
цэргийн Сүмбэрийн VII застав-т /П.Чогдон даргатай/ цэргийн албыг тасгийн
дарга тушаалтай хааж байхдаа 1939 оны Халхын голын байлдааны үед 1-7
дугаар сард хил хязгаараар халдаж ирсэн дайсны давуу хүчний эсрэг 30
гаруй удаа тулалдаж дайсны гүнд үүрэг гүйцэтгэж байгаа заставаа хоол
хүнсээр тасарч 10-аад хоноход мэргэн буудагч Д.Гуулин /улсын
баатар/-гийн хамт фронт нэвтэрч ар талаасаа хоол хүнс авчирсан,
отрядынхаа комиссар Цэвэгжавын хамт хилийн манаа эргэж яваад японы 10
гаруй этгээдийг олзолсон зэргээр гарамгай гавьяа байгуулж “Эх оронч”
алдрыг олжээ. Түүнд 1979 онд Монгол Улсын баатар цол хүртээсэн.
Мазимын Экей /1916-1939/. 1932 онд баруун дөрвөн аймагт гарсан эсэргүү хөдөлгөөнийг дарахад
оролцсон. Халхын голын байлдааны үед VI морьт дивизийн сумангийн
захирагч байхдаа олон удаа давуу хүчтэй дайсны эсрэг баатарлаг тулалдаж
амь үрэгджээ. Ялангуяа 1939 оны VII сарын 24-нд Гөлөгт Манханд болсон
тулалдаанд дайсны давуу хүчний эсрэг сумангаа чадамгай удирдан
хориглолтыг эзэлж авахад гарамгай гавьяа байгуулжээ. Түүнийг 1979 онд Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнасан юм.
Бутачийн Цог /1912-1989/.
Халхын голын байлдаанд их бууны анги салбарыг командалж оролцсоны гадна
1945 онд гитлерийн фашистуудыг дарах дайнд Беларуссын 3 дугаар фронтын
бүрэлдэхүүнд танкийн бригад командлан Дорнод Пруссийн операцийг
хэрэгжүүлэхэд, 1947, 1948 онд улсын баруун хил хязгаарт хасгийн болон
гоминдааны дээрэмчдийг бут цохиход идэвхтэй оролцжээ. Тэрээр 1981 онд
БХЯ-ны нэгдүгээр орлогч сайд байхдаа Монгол Улсын баатар цолоор
шагнагдсан.
Жүгдэрдэмидийн Гүррагчаа /1947/. Тэрээр 1981 оны 3 дугаар сарын 22-30 хүртэл ЗХУ-ын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков даргатай сансрын “Союз-39” хөлгийн шинжлэн судлагчаар нисч сансрын нисэгч В.В.Ковалёнок, В.П.Савиных нарын жолоодсон тойрог замын эрдэм шинжилгээний “Салют-6”, “Союз-Т4”, “Союз-39” цогцолборт 37 төрлийн туршилт судалгаа хийлцэж, эрэлхэг зориг гарган дэлхийг 146 удаа тойрч эх орны даалгаврыг нэр төртэй биелүүлэн гарамгай гавьяа байгуулсан, монголын ард түмний хайртай хүү билээ. Түүний энэхүү гавьяа зүтгэлийг үнэлж 1981 оны гуравдугаар сар 31-нд Монгол Улсын баатар цол хүртээжээ.
Дамдингийн Намнан /1922-1943/. Д.Намнан одоогийн Баян-Өлгий аймгийн нутагт байсан хилийн Баяннуурын заставт
ахлах түрүүч цолтой алба хааж байхдаа 1943 оны 7 дугаар сарын 30-нд Шар
говийн давааны аманд түрүүч Х.Дамба, байлдагч Балжир, Лувсанпүрэв нарын
хамт харуулд гараад байхад нь хасгийн 100 гаруй зэвсэгт дээрэмчин улсын
хил нэвтэрч нутгийн гүн рүү цөмөрч ирэхэд эрэлхэгээр тулалдаж баатарлаг
гавьяа байгуулан амь үрэгджээ. Түүнийг 1983 онд Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнасан.
Энхийн Шийлэг /1922-1984/. Эх орныхоо дархан хил хязгаарыг харийн дайсны өнгөлзлөг халдлагаас
өмгөөлөн 1939 оны Халхын голын байлдаан /П.Чогдонгийн застав/, 1944-1948
онд баруун хязгаарыг хамгаалах ариун үйл хэрэгт оролцон эрэлхэг
тулалдаж, баатарлаг гавьяа байгуулсан ахмад хилчний нэг юм. Түүнд Монгол Улсын баатар цолыг 1984 онд хүртээжээ.
Ванчинжавын Шарав /1913-1939/.
Тэрээр Ардын армийн 8 дугаар дивизийн 23 дугаар морьт хорооны танк
эсэргүүцэх
бууны тусгай салааны захирагч, дэслэгч цолтой байхдаа 1939 онд Халхын
голын байлдаанд оролцож 8 дугаар сарын 3-нд дайсны их бууг тоотынх нь
хамт, 11-12-нд 10 гаруй хүнд, хөнгөн пулемётыг тоотуудынх нь хамт
жишээлэнгээр, дайсны 4 их буу, 3 танк, 6 автомашин, хүнд, хөнгөн 20
орчим пулемёт, амьд хүч хэдэн арвыг устгаж, мөн амь үрэгдсэн
наводчикийнхоо оронд наводчикийг хавсран гүйцэтгэж мэргэн галаар дайсны
хэд хэдэн галын цэгийг тоотынх нь хамт устгаад тулалдааны талбарт амь
үрэгджээ. Түүнийг 1984 онд Монгол Улсын баатар нэхэн шагнасан юм.
Түүвэйн Дүүдэй /1921-2000/. 1945 оны чөлөөлөх дайнд түүний хариуцсан салаа фронтын тэргүүн эгнээнд явж 8 дугаар сарын 19-21-нд Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг эзлэн авах тулалдаанд гарамгай байлдаж Монгол Улсын баатар дөрвийг /Л.Аюуш, С.Дампил, Д.Данзанваанчиг, М.Жанчив/ төрүүлсэн байна. Түүнд 1985 онд Монгол Улсын баатар цол хүртээжээ.
Жамъяангийн Лхагвасүрэн /1912-1982/. Монголын ардын армийн удирдах дээд албан тушаалд бараг 30 жил ажиллаж эх орны батлан хамгаалах хүчийг бэхжүүлэх, дарга, дайчдыг цэрэг, эх оронч үзлээр хүмүүжүүлэх, Монгол, Зөвлөлтийн цэргийн байлдааны ажиллагааг зохицуулж удирдах, хоёр армийн хамтын ажиллагааг өргөжүүлж бэхжүүлэх, тайван цагийн зохистой бүтэц бүхий байлдах чадвартай армийг хадгалж хөгжүүлэхэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн жанжин, зүтгэлтэн байжээ. Тэрээр 1989 онд Монгол Улсын баатар нэхэн шагнагджээ.
Эрдэнийн Бат-Үүл /19 /. 2009 оны 12 дугаар сарын 10-нд МУ-ын баатар цолоор шагнасан. Түүнийг шагнах зарлигт “Монгол оронд ардчилсан хөдөлгөөнийг үүсгэн байгуулах, ардчилал, эрх чөлөөний үнэт зүйлсийг түгээн бэхжүүлэхэд оруулсан онцгой гавъяа зүтгэлийг нь үнэлж Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан Эрдэнийн Бат-Үүлийг Монгол Улсын баатар цолоор шагнасугай” гэсэн байдаг.
Чойн Дугаржав /1912-1985/. Тэрээр 1939 онд Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд морьт хороо командлан оролцож, Халхын голд 20 гаруй удаагийн тулалдаанд хороогоо чадамгай удирдаж, байлдааны үүргийг гарамгай биелүүлж “Эх оронч Дугаржав” алдрыг олон түмнээс хүлээсэн байна. 1942-1943 онд баруун өмнөд хил хязгаар Байтаг богдын орчмоор улсын хил нэвтрэн орж ирсэн дайсныг хөөж гаргахад хороо командлан байлдаж үүргээ сайн биелүүлж байжээ. Түүнийг 1969 оны наймдугаар сарын 18-нд Монгол Улсын баатар цолоор шагнасан.
Дүгэрийн Нянтайсүрэн /1910-1984/. 1932 онд хувьсгалын эсэргүү бослогыг дарах тэмцэлд идэвхтэй оролцож, 1939 онд Халхын голын байлдаанд наймдугаар морьт дивиз, 1945 оны чөлөөлөх дайнд мотомеханикжсан бригад командлан эх орон, ард түмнээ гадаад, дотоодын дайснаас хамгаалах үйлст гарамгай гавьяа байгуулсан байна. Түүнд 1971 онд Монгол Улсын баатар хүртээжээ.
Пунцагийн Чогдон /1915-1983/. Тэрээр 1939 онд Халхын голын дайны үед 24 дүгээр отрядын Сүмбэрийн 7 дугаар заставын даргаар ажиллаж Японы милитаристуудын эсрэг заставаа чадамгай удирдан хүч тэнцвэргүй тулалдаануудад дайсныг устган бүслэлтүүдээс гарч эх орны даалгаврыг нэр төртэй биелүүлсний дээр 1945 оны чөлөөлөх дайнд идэвхтэй оролцжээ. Түүнийг 1971 онд Монгол Улсын баатар цол олгосон.
Түвдэнгийн Бор /1913-1932/. Т.Бор бол Монголын түүхэн дэхь цөөн зоригт эмэгтэйчүүдийн нэг юм. Тэрбээр 1932 оны хувьсгалын эсэргүүчүүдийн дэгдээсэн элдэв цуурхал, ятгалгад хүчээр автсан энгийн ардуудын дунд ухуулга таниулга хийж, эх орноосоо дүрвэж гарах гэсэн их нүүдлийг зогсоон эргүүлж яваад дайснуудад баригдаж тамлагдан амь эрсэджээ. Түүнийг 1971 онд Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнасан юм.
Дуламдоржийн Самдан /1916-1939/. Мотобуудлагын дивизийн 22 дугаар мотобуудлагын хороонд пулемётчин байхдаа анги руугаа халдсан дайсны довтолгоог пулемётынхоо галаар хааж ангиа байрлал солих бололцоогоор ханган баатарлагаар тулалдаж амь үрэгджээ. Сум нь дууссан учир пулемётынхоо гол төмрөөр 12 дайсныг цохин устгажээ. Тэрээр 1973 онд Монгол Улсын баатар нэхэн шагнагдсан.
Дүгэрийн Гуулин /1917-1992/. Тэрээр 1937 оноос ардын армид алба хааж Халхын голын дайны үед Сүмбэрийн 7 дугаар заставт /П.Чогдон даргатай/ пулемётчин байхдаа 100 гаруй дайсныг устган, хүч тэнцвэргүй тулалдаануудад гарамгай байлдаж олон удаагийн бүслэлтээс ангиа пулемётынхоо галаар халхлан гаргасан бөгөөд наймдугаар сарын шийдвэрлэх тулалдаанд хүндээр шархаджээ. Түүнийг 1973 онд Монгол Улсын баатар цолоор шагнасан.
Самдангийн Төмөрбаатар /1914-1985/. Эх орны зүүн хязгаарт хилийн цэргийн 6 дугаар заставын дарга байхдаа 1939 оны нэгдүгээр сараас Халхын голын байлдааныг дуустал Японы түрэмгийлэгчдийн 20 гаруй удаагийн дайралтыг ангиа чадамгай удирдан няцааж, олон хүнтэй дайсны давуу хүчийг бут цохиж гарамгай гавьяа байгуулжээ. Түүнийг 1979 онд Монгол Улсын баатар цолоор шагнасан.
Жүгдэрдэмидийн Гүррагчаа /1947/. Тэрээр 1981 оны 3 дугаар сарын 22-30 хүртэл ЗХУ-ын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков даргатай сансрын “Союз-39” хөлгийн шинжлэн судлагчаар нисч сансрын нисэгч В.В.Ковалёнок, В.П.Савиных нарын жолоодсон тойрог замын эрдэм шинжилгээний “Салют-6”, “Союз-Т4”, “Союз-39” цогцолборт 37 төрлийн туршилт судалгаа хийлцэж, эрэлхэг зориг гарган дэлхийг 146 удаа тойрч эх орны даалгаврыг нэр төртэй биелүүлэн гарамгай гавьяа байгуулсан, монголын ард түмний хайртай хүү билээ. Түүний энэхүү гавьяа зүтгэлийг үнэлж 1981 оны гуравдугаар сар 31-нд Монгол Улсын баатар цол хүртээжээ.
Түүвэйн Дүүдэй /1921-2000/. 1945 оны чөлөөлөх дайнд түүний хариуцсан салаа фронтын тэргүүн эгнээнд явж 8 дугаар сарын 19-21-нд Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг эзлэн авах тулалдаанд гарамгай байлдаж Монгол Улсын баатар дөрвийг /Л.Аюуш, С.Дампил, Д.Данзанваанчиг, М.Жанчив/ төрүүлсэн байна. Түүнд 1985 онд Монгол Улсын баатар цол хүртээжээ.
Жамъяангийн Лхагвасүрэн /1912-1982/. Монголын ардын армийн удирдах дээд албан тушаалд бараг 30 жил ажиллаж эх орны батлан хамгаалах хүчийг бэхжүүлэх, дарга, дайчдыг цэрэг, эх оронч үзлээр хүмүүжүүлэх, Монгол, Зөвлөлтийн цэргийн байлдааны ажиллагааг зохицуулж удирдах, хоёр армийн хамтын ажиллагааг өргөжүүлж бэхжүүлэх, тайван цагийн зохистой бүтэц бүхий байлдах чадвартай армийг хадгалж хөгжүүлэхэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн жанжин, зүтгэлтэн байжээ. Тэрээр 1989 онд Монгол Улсын баатар нэхэн шагнагджээ.
Эрдэнийн Бат-Үүл /19 /. 2009 оны 12 дугаар сарын 10-нд МУ-ын баатар цолоор шагнасан. Түүнийг шагнах зарлигт “Монгол оронд ардчилсан хөдөлгөөнийг үүсгэн байгуулах, ардчилал, эрх чөлөөний үнэт зүйлсийг түгээн бэхжүүлэхэд оруулсан онцгой гавъяа зүтгэлийг нь үнэлж Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан Эрдэнийн Бат-Үүлийг Монгол Улсын баатар цолоор шагнасугай” гэсэн байдаг.
24tsag.mn
Сэтгэгдэл (31)