Ард түмэнд эдийн засгийн уналт, вальютын өсөлт огтхон ч сонин биш байна. Ерөнхийлөгчийн лекц, УИХ-ын даргын БНСУ дахь айлчлал, Ерөнхий сайдын 30 минутын мэдээлэл, МАН-ын эдийн засгийн хүндрэлийг даван туулах гарц гээд эдгээрийн алийг нь ч тоож байгаа юм алга.
Харин Улаанбаатарчууд хоёр л зүйлд анхаарлаа хандуулсаар сүүлийн 7 хоногийн өнгөрүүлэв. Нэг нь Малайзын онгоц. Нөгөө нь Kрымын хямрал. Цахим ертөнц, сайт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, уулзсан хүмүүс зөвхөн энэ хоёрыг л ярьж байна. Малайзын онгоц олдох болов уу яагаа бол, Хар гаригийнхан аваад явчихсан байх, барьцаалагдсан, далайд унасан, эрэн хайх ажиллагааны баг хүчтэй байна, Kрым задрах уу, АНУ, ОХУ-ын аль нь хүчтэй вэ, Kрым юуг зөгнөж байна вэ гэх мэтээр л яриа өрнөв.
Өөрөөр хэлбэл Монголчууд бид өөөрсдийнхөө асуудлуудыг биш өрөөлийн асуудалд л анхаардаг хэвээрээ.
Харин зарим хүмүүс Kрымын хямралын үр дагаварын асуудлыг нилээд нухацтай авч үзэж байна. Энэхүү хямралын үр дагавар сургамж Монголчууд бидэнд юуг өгүүлж байна вэ хэмээн нилээд эргэцүүлэх боллоо. Энэ дундаас нийтлэлч Баабарын дүгнэлт гаргалгаа ихээхэн анхаарал татаж эхлэв. Түүний харж байгаагаар бол ОХУ, БНХАУ-ын хооронд татах хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах боломж гарч мэдэх аж. Тэрээр энэ талаараа “Крымын хямрал гүнзгийрч Өрнөдийн хориг хэрэгжиж эхэлбэл Орос Хятадын худалдаа огцом өргөжин, хаялагад нь өдгөө ихээхэн доройтоод байгаа Монголын эдийн засаг сэхэх бололцоо гарч болох юм… Хятадын яаралтай хэрэгцээ, Өрнийн хориг энэ хоолойг Монголоор дамжуулах, улмаар эрчим хүч, нефтийг мөн дайруулах зэрэг эдийн засгийн таатай нөхцөл үүсч болох юм” хэмээн дүгнэлээ. Түүний энэхүү дүгнэлт нэг хэсэгтээ л улс төрч, эдийн засагчдын ярианы мода болох биз.
Гэхдээ хийн хоолойг Монголоор дамжуулахыг манай сүгсэлзүүрүүд унагаачихаж магадгүйг нийтлэлч Баабар урьдчилан зөгнөв. Энэ тухайгаа “1993 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа баруун таван аймгийг тусгаарлан тусдаа ерөнхийлөгчтэй болох тухай яриа шуугиан зарим сүгсэлзүүрээс гарч байсан. Тоглоом шоглоом шиг сонсогдож байсан тэр яриа гадны хүчирхэг гүрний сонирхол татах аваас цааш ноцож болох сэдэв. Өмнөговь аймгийн дарга “Өмнөговийн байгалийн баялаг бол өмнөговийн ард түмний өмч учир зөвхөн өмнөговьчууд ашгийг нь хүртэх ёстой” хэмээн төрийн бодлоготны өндөр эрх тушаалын нэрийн өмнөөс ёслол төгөлдөр мэдэгдэж байлаа. Энэ бол зүгээр нэг гудамжны сайн дурын уран сайханч сүгсэлзүүрийн үг биш шүү. Орон нутгийн засаг захиргаанаас албан ёсоор баталсан “Увс хүн” хөтөлбөрт увс хүнийг генийн тусгай зохицол байгууламжтай онцгой хүн учир нийт монголчуудыг дагуулан урагшлуулах нигуртай тухай маш тодорхой өгүүлсэн байдаг. Тэнэг жишээ халдвартай байдаг” хэмээн тун тодорхой өгүүлэв. Үнэхээр сүгсэлзүүрүүд л улс орон хөгжих боломжуудыг хааж байна. Тэд үндэсний эрх ашиг гэсэн гоё сайхан үгээр мэдээлэл муутай хэсэгийг турхирсаар улс ч хөгжсөнгүй, амар сайхандаа жаргаж байна даа. Өр зээл аваад л. Эдийн засагаа унагаад л суух нь хэн нэгэнд ашигтай л байдаг байх даа.

Сэтгэгдэл (1248)