Хэдийгээр сумо бөхийн холбооноос Какүрюү Б.Анандад Их Аварга цолыг албан ёсоор өгөөгүй байгаа ч өнөөдөртөө багтаж хурлаа хийж албажуулах юм байна. Сумо бөхийн 71 дэхь Их Аварга Монголоос төрөх болсонд Их Аварга Д.Дагвадорж, М.Даваажаргал, Д.Бямбадорж нар их баяртай байна. Тэмцээний сүүлийн өдөр Кахухо М.Даваажаргал, Харумафүжи Д.Бямбадорж нар “Б.Анандынхаа энэ өдрийн барилдаанд амжилт хүсье” гэсэн зургаа фейсбүүк хуудаснаа хуваалцсан бол Какүрюү Б.Ананд тэмцээний сүүлийн өдөр учраа бөхөө давж байгаа мөчид Их Аварга Асашёрюү Д.Дагвадорж хэрхэн баярлаж сэтгэл хөдлөлөө илэрхийлж байгаа зургаа твиттер хуудсандаа оруулжээ. Харумафүжи Д.Бямбадорж өнөөдөр “Анандаа сайхан байна” гэж мөн твиттер хуудсандаа жиргэжээ. Ийнхүү Монголын 68, 69, 70 дахь Их Аваргууд 71 дэхь аваргадаа баяр хүргэж, эв эеэ харуулсан сайхан үйл явдал болж байгаа уншигч тантай хуваалцаж байна.
Сэтгэгдэл (17459)