Томоохон уул уурхайн төслүүдийг хариуцаж байгаа “Эрдэнэс МГЛ”-ийг компанийг төрийн өмчит корпораци болгож үйл ажиллагааг нь шинэчлэхээр божлээ. Тус корпорацийг Сингапурын жишгээр удирдах бөгөөд ТУЗ-ийнхөө 30%-ийг гадаадын мэргэжилтнүүдээр, 30%-ийг үндэсний компаниудын төлөөлөл, чадварлаг менежерүүдээр, 30%-ийг нь төр засагт өндөр алба хашиж байсан хүмүүсээс бүрдүүлэхээр болсон гэнэ. Түүнчлэн үйл ажиллагаагаа сайжруулах, охин компаниудаа дэмжиж, томоохон төслүүдийг хөдөлгөх зорилгоор олон улсын зах зээлд хувьцаа гаргах бодолтой байгаа тухай тус компаний гүйцэтгэх захирал О.Сайнбуян мэдэгджээ. Харин дэлхийн эдийн засагт уул уурхайн бүтээгдэхүүний үнэ уналттай байгаа энэ үед хувьцаа гаргах асуудлаар төдийлөн яарахгүй байгаа гэдгийг тэрээр онцолсон байна. Мөн энэ ондоо багтаж стратегийн өөр томоохон орд газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах юм байна.