"Тектоник" ХХК-нд удаа дараа хэрэглэгчийн асуудлыг шийдвэрлэж зөрчлийг арилгах талаар ШӨХТГ-ын улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн боловч зөрчлийг шийдвэрлээгүй тул Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.3-т заасныг үндэслэн 10 000 000 төгрөгийн торгууль ногдуулсан байна. Хяналт шалгалтын явцад 23 хэрэглэгчийн хохирлыг барагдуулж, тохиролцсон талаар албан бичиг ирүүлсэн. Үүний дагуу хэрэглэгчтэй хэрхэн тохиролцож шийдвэрлэсэн талаарх дэлгэрэнгүй тайлбарыг нотлох баримтын хамт ирүүлэхийг шаардаад байна.
Мөн "Хан Хур Холдинг" ХХК-тай холбоотой хэрэглэгчдээс ирүүлсэн өргөдлийн дагуу судалж үзэхэд Орон сууц худалдан борлуулах гэрээнд байрны талбайн хэмжээг заагаагүй бөгөөд гэрээний 2.2-т “Захиалагчийн захиалсан орон сууц нь нийт ........... төгрөгийн нэрлэсэн үнэтэй. Энэхүү нэрлэсэн үнэ нь тухайн байрны талбайн хэмжээтэй ямар нэгэн байдлаар уялдаагүй бөгөөд харин байрны өрөөний тоо, байршил, давхарын онцлогоос хамаарч тогтоосон үнэ болно” гэж заасан бөгөөд ижил загварын байрыг төлбөр төлөлтөөс хамаараад хэд хэдэн сонголттой үнээр худалдаалсан байгаа нь нэрлэсэн үнээр зарсан болох нь тогтоогдож байна. Иймд “Хан хур холдинг” ХХК-тай холбоотой м.кв-ийн зөрүүтэй гомдлыг шийдвэрлэх боломжгүй байна.
Тус компани нь СӨХ болон ашиглалтыг хууль бусаар эрхэлж байсныг заавар зөвлөгөө өгч зөрчлийг арилгуулахаар шаардан арилгуулж эхлээд байна.
"Хан Хур Холдинг" "Залуус" хорооллыг барьж байсан гэдгээр нь иргэд мэдэж байгаа биз ээ.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (6)