УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг хууль зөрчиж, хариуцлага алдсан, хариуцсан салбараа удирдах чадваргүй, Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр албан тушаалаас нь огцруулахыг шаардаж тогтоолын төсөл өргөн барьсан. Тэгвэл үүний дараахан УИХ-д Х.Тэмүүжин сайдын эсрэг ноцтой баримтууд ирсээр байгааг эх сурвалж мэдээллээ. Тиймээс АН-ын нөлөө бүхий албан тушаалтнуудын зүгээс Х.Тэмүүжин сайдыг өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтээ өргөн барь гэсэн шаардлагыг тавиад байгаа аж. Өөрөөр хэлбэл, УИХ-аар хэлэлцүүлэгдэх асуудлуудын дунд Х.Тэмүүжин сайдын ноцтой баримтууд яригдвал АН-ын нэр хүндэд халтай. Тийм учраас ирэх Даваа гарагийн 14.00 цагт эхлэх Байнгын хорооны хурлаас өмнө түүнийг огцрох өргөдлөө өг хэмээн шаардаад байгаа сурагтай.
Нэг талаасаа энэ нь АН-ынхны дотоод зөрчил дийлдэхээ больсоныг харуулж болох юм. Өөрөөр хэлбэл, Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг Х.Баттулга сайд зохион байгуулж байгаа гэх мессеж явж байна. Учир нь ЦЕГ-ын дарга Б.Билэгт бол МОАХ-ны партизан. Харин Х. Баттулга бол МОАХ-ны ерөнхийлөгч. Тэгвэл МОАХ-ныхан "Алтан гадас"-аас салах цаг болсон гэдгийг хүчтэй ярьж эхэлсэн нь үүнээс харагдах биз ээ.
Харин Х.Тэмүүжин сайд бол Хууль зүйн салбарын шинэчлэлийг үргэлжүүлэхийн тулд энэ засгийн газрыг тогтвортой ажиллуулах сонирхолтой байгаа юм. Гэвч ийн сэтгэж суугаа Х.Тэмүүжин сайдыг хамгийн эхэнд сугалах ажиллагаа хүчтэй явагдаж байгаа бололтой.
Дашрамд хэлэхэд, намаас нь, дотроос нь сайдтай холбоотой ноцтой баримтыг тавьж байгааг эх сурвалж мэдээллээд байна.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудлаар хэнийг ч хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн. Гэвч өнөөдөр АТГ-аас Ерөнхий сайдын охиныг шалгаж байна гэсэн мэдээлэл хийсэн нь Ерөнхийлөгчөөс явуулсан маш том мессеж гэж ажиглагчид үзэж байна. Ийнхүү цаашид Х.Тэмүүжин сайд огцрох өргөдлөө өгөх үү, эсвэл Засгийн газрын давхар дээлтэй гишүүд дан дээлээ тайлах уу гэдэг нь ирэх долоо хоногийн эхний өдрүүдэд тодорхой болох нь ээ.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (32)