Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр” болон Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан хамтарсан 2011 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 87/111/118 дугаар захирамж, тушаалын хүрээнд Улсын Ерөнхий прокурорын санаачлагаар зохиогдсон хууль хяналтын байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн Сэлэнгэ аймгийн хууль хяналтын байгууллагын албан хаагчдын дунд 2014 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр болжээ.
Тус зөвлөгөөнийг нээж Сэлэнгэ аймгийн засаг даргын орлогч Н.Батдорж хэлсэн үгэндээ Шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд аймгийн Засаг даргын тамгын газраас 16.5 сая төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн. Хууль сахиулах байгууллагуудад олон ажил төлөвлөсний зэрэгцээгээр сумдад цагдаагийн “Купон” барих асуудлыг эхнээсээ шийдвэрлээд байгаа, архидан согтуурахтай тэмцэх хуулийг сурталчлах хүрээнд 17 суманд яриа танилцуулага хийснээр зохих үр дүнгээ өгч байгаа, мөн цагдан хорих байрыг ашиглалтанд оруулж хүлээлгэн өгсөн ба цагдаагийн албан хаагчдад ажил албаа гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлэх үүднээс бензин шатахууны асуудлыг нь шийдвэрлэж Сүхбаатар аймгийн төвд 160 сая төргөгийн үнэ бүхий хяналтын камер байрлуулсан зэрэг ажлуудын талаараа ярьсан байна.
Зөвлөгөөнд Улсын Ерөнхий прокурорын туслах, Сургалт судалгааны төвийн захирал Л.Болд, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүхийн захиргааны ажилтны ёс зүй хариуцсан референт Жаргалсайхан, Хууль зүй дотоод хэргийн яамны мэргэжилтэн А.Алтантуяа, Монгол Улсын Тахарын албаны дэд дарга, хууль зүйн доктор Б.Батзориг, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга дэд хурандаа Б.Батболд, ЦЕГ-ын гэмт хэрэгтэй тэмцэх газрын нэгдүгээр хэлтсийн дарга Э.Идэрцог гэсэн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг оролцож Сэлэнгэ аймгийн Сум дундын 20 дугаар шүүхийн шүүгч, шүүхийн албан хаагчид, прокурорын байгууллагын прокурор, прокурорын туслах ажилтнууд, Цагдаагийн байгууллагын мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч, шийдвэр гүйцэтгэгч болон бусад хуулийн байгууллагын албан хаагчид болон тус аймгийн иргэд оролцсон байна.
Зөвлөгөөн 3 үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд эхний үед ажлын хэсгийн гишүүд өөр өөрсдийн чиглэлээр илтгэл тавьж, ажлын хэсгийн ахлагч УЕП-ын туслах, Сургалт судалгааны төвийн захирал Л.Болд “Прокурорын байгууллагаас баримталж байгаа бодлого, чиглэл, өөрчлөлт шинэчлэлт”-ийн талаар мэдээлэл хийсэн бол Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүхийн захиргааны ажилтны ёс зүй хариуцсан референт Жаргалсайхан: “Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийг шүүхэд хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтийн байдлын тухай, Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн Захиргааны тухай хуулиуд болон Шүүхийн Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эвлэрүүлэн зуучлагчийн тухай хуулийн талаар мэдээлэл хийж, шүүгч болон шүүхийн захиргааны ажилтнуудын нийгмийн асуудлын талаар ярьжээ.
Мөн ажлын хэсгийн гишүүн Монгол Улсын Тахарын албаны дэд дарга, хууль зүйн доктор Б.Батзориг Гэрч хохирогчийг хамгаалах, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, оргон зайлсан сэжигтэн, ялтныг эрэн сурвалжлах чиг үүрэг бүхий Тахарын албаны тухай хууль, эрх зүйн тухай ойлголтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн бол Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга дэд хурандаа Б.Батболд Шийдвэр гүйцэтгэх байгууллагын өнөөгийн чиг хандлага, баримталж буй бодлого, цаашид хэрэгжүүлэх зарим асуудлын хүрээнд харин ЦЕГ-ын гэмт хэрэгтэй тэмцэх газрын нэгдүгээр хэлтсийн дарга Э.Идэрцог Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найрууллагын тухай, энэхүү хуулиар цагдаагийн албан хаагчид хууль сахиулагч болсон, хууль сахиулагчдын нийгэм эдийн засгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар мэдээлэл хийсэн байна.
Зөвлөгөөний хоёрдугаар хэсэгт Сэлэнгэ Аймгийн прокурор хууль цаазын итгэмжит зөвлөх Г.Чагдар болон хуулийн бусад байгууллагын удирдлагууд Шүүхийн шинэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажил, байгууллагынхаа чиг үүрэг онцлог, тулгарч буй бэрхшээл, түүний даван гарах арга зам зэргийг нээлттэй байдлаар илтгэн танилцуулжээ.
Харин 3-р хэсэгт зөвлөгөөнд оролцсон хуулийн байгууллагын ажилчин албан хаагчид, иргэдийн төлөөллөөс өөрсдийн өмнө тулгамдаж байгаа асуудлын талаар ярьж асуулт тавьж хариулт авах хэлбэрээр үргэлжилсэн байна.
Зөвлөгөөний үеэр Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын ахлах прокурор, Хууль цаазын ахлах зөвлөх н.Эрхэмбаатар Сум дундын нэгдүгээр прокурорын газарт төв аймгийн дөрвөн сумын хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулахад тулгамдаж байгаа асуудлын талаар яриад энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар асуусан байна.
Мөн Сум дундын 22 дугаар шүүхийн шүүгч Сарантуяа Шүүхийн байгууллагын ажилчдын орон сууцны асуудлыг хөндөөд, энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар асуусан бол Мандал сумын цагдаагийн хэлтсийн дарга Б. Ганболд Төв аймгийн 4 сум нэмэгдсэнээр гэмт хэргийн гаралт 50% -р өссөн үзүүлэлт харагдаж ба нэгдсэн удирдлага нь төв аймагт байгаа нь ажлын үзүүлэлтийг дүгнэхэд сөргөөр нөлөөлж байгаа талаар дурьдаад цаашид удирдлагын асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар асуужээ.
Дээрх асуултуудад ажлын хэсэг тодорхой хариулт өгч зарим асуудлыг шийдвэр гаргах түвшинд уламжилж өгөхөөр шийдвэрлэжээ.