Өмнөд Солонгосын баруун өмнөд эрэгт 450 зорчигчтой усан онгоц осолдож буй дохио өгсөн талаар “Yonhap” агентлаг мэдээлэв. Бюнпүн арлаас 20 километрийн зайтай байгаа тус усан онгоцноос өглөөний 08:58 минутанд ослын дохио ирсэн байна. Одоо зорчигчдыг аврах ажиллагаа явагдаж байна. Усан онгоцны зорчигчдын дийлэнх нь ахлах сургуулийн сурагчид байгаа бөгөөд хөлөг онгоцны нийт жин 6,825 тонн гэнэ. Өглөөний 09:55 минутын байдлаар 120 зорчигчийг авраад байгаа талаар мэдээлэв. Энэхүү хөлөг онгоц нь өчигдөр Инчионоос гараад өнөөдөр Чежү арал дээр очих ёстой аяллын онгоц байжээ.
Сэтгэгдэл (1)