Сүүлийн үед нислэгийн аюулгүй байдлын асуудал ихээр тавигдаж байгаа. Тэгвэл манай улсын нислэгийн аюулгүй байдал сайжирч байгааг Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооноос мэдэгдлээ. Улмаар тус холбооноос манай ИНЕГ-ын дарга талархалын захидал илгээсэн байна. Захидалд Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо Нидерландын авиа компани болон бусад агаарын тээвэрлэгч компаниудтай нягт хамтран ажиллаж буйд болон өнгөрсөн он жилүүдэд Монгол Улсын ИНЕГ-аас холбоо, навигаци, ажиглалтын үйлчилгээ, багасгасан босоо зайчлалын төсөл зэрэг олон ажлыг санаачлагатайгаар хэрэгжүүлснийг сайшаажээ.
Д.Дуулим