Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагааны талаар авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Замын хөдөлгөөний зохиомол түгжрэлийг бууруулах зорилгоор нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачиж, журамлах үйлчилгээ хийж байгаа. Тэгвэл энэ үйлчилгээ эхэлснээс хойш иргэдээс нийт 7562 санал, гомдол ирсэн бөгөөд тэдгээр нь тээврийн хэрэгслийг ачсан талаар мэдээлэл өгдөггүй, хол зайд зөөж шилжүүлдэг, зогсоолгүй, үйлчилгээний хураамжийг бэлнээр авдаг, төлбөрийн баримт өгдөггүй зэрэг гомдлыг дийлэнх иргэд ирүүлжээ.
Иргэдийн дээрх санал, гомдлыг үндэслэн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс автомашин зөөж, шилжүүлэх зохицуулалтад өөрчлөлт оруулж, түргэн шуурхай үйлчлэх хүрээнд дараахь ажлуудыг хэрэгжүүлэх саналыг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Үүнд:
-Үүрэн телефоны операторуудтай хамтран тээврийн хэрэгслийг нь зөөж шилжүүлсэн талаар эзэмшигчдэд мессежээр мэдээлэл өгөх
-Тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлсэн болон бусад үйлчилгээний хураамжийг бэлэн бусаар авах тогтолцоог нэвтрүүлэх, үйлчилгээний хураамжийг 24 цагийн турш төлөх боломжийг олгох зорилгоор ухаалаг гар утастай иргэд шууд төлөх боломжтой “SWIPE” үйлчилгээг ашиглалт оруулах
-Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг хол зайд зөөхгүйгээр дугуйг нь түгжих
-Тусгай зориулалтын ачигч, чирэгч автомашиныг хянах зорилгоор тусгай зориулалтын автомашинуудад хяналтын GPS суурилуулах зэрэг ажлыг хийх санал гаргалаа.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд дээрх ажлуудыг хийх нь зүйтэй гэж үзээд зарим ажлыг нийслэлийн Засаг даргын захирамж гарган хэрэгжүүлж, тээврийн хэрэгслийг түгжих зэрэг журмын шинэчлэлтийг нийслэлийн ИТХ-ын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр болжээ.