Английн Суиндон хотын захирагч Ник Мартин хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг “Монголчууд” гэж нэрлэсэндээ уучлал гуйсан билээ. Тэрээр хотын зөвлөлийн хуралдааны үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн амьдралын талаар ярьж байхдаа “Бид тэдгээр Монголчуудыг хоорондоо бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрөх болж байна уу?” хэмээн хэлсэн байна. Түүний энэ үг зөвхөн “Монголчууд” гэдэг үг ашигласантай холбоотой бус хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бэлгийн харьцаанд орохыг буруушаасан хандлага гаргасан нь шүүмжлэл дагуулсан байна. Ник Мартин дээрх болчимгүй үйлдлээсээ болж албан тушаалаасаа буухаар болж байгаа гэнэ. Тэрээр орон нутгийн сонгуулийн компанит ажилд оролцохгүй болж байна.
Сэтгэгдэл (63)