МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 1-нд Япон улсад нурууны хагалгаанд орсон билээ.
Хагалгаанд орсноосоо хойш сураггүй байсан тэрбээр биеэ эмчлүүлэхийн зэрэгцээ Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй үдийн зоог барьсан байна. Энэ талаар Ерөнхийлөгч "Та бүхний ерөөлөөр миний бие сайн болж байна. Сая Ерөнхий сайд Абэтэй үдийн зоог барилаа. Удахгүй очноо" гэсэн юм.
Мөн www.president.mn сайтад энэхүү уулзалтын талаар "Талууд уг уулзалтын үеэр Монгол, Япон хоёр орны харилцаа өндөр дээд түвшинд эрчтэй хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, эдийн засаг, хүмүүнлэгийн болон бүс нутгийн хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцжээ” хэмээн бичжээ.
Дашрамд дуулгахад Ерөнхийлөгчтэй гэргий Х.Болормаа болон ах нар нь хамт байгаа гэнэ.

А.Наран
24tsag.mn
Сэтгэгдэл (18)