Манайд амьдрах орчин тааруугаас иргэд ажлын байран дээр осолдож, эсвэл авто замын осолд өртөж гэмтэж бэртэх зэрэг олон шалтгаанаар хөгжлийн бэрхшээлтэй болон хохирч байгаа иргэд цөөнгүй. Эдгээр хүмүүс эрүүл чийрэг байхдаа улсад хүч хөдөлмөрөө зориулж, нийгмийн даатгалын татвараа төлсөөр ирсэн ч түүнийхээ үр шимийг хүртэхгүй байна. Өнөөдөр нийгмийн даатгал төлсөн болон төрөлхийн төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд адилхан тэтгэмж авч байгаа юм. Гэхдээ зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч гэлтгүй, нийгмийн даатгалын үр шимийг хүртэж, өвдөхөөсөө өмнө үнэ төлбөргүй эмчилгээ хийлгэж байгаа хүн тун цөөн. Тиймээс нийгмийн даатгалын тогтолцоог илүү боловсронгуй болгох шаардлагатай болжээ.