Украины Мариуполь хот дахь Дотоод яамны цэргийн баазад босогчид болон цэргүүдийн хооронд мөргөлдөөн гарч, гал нээсний улмаас нэг хүн амиа алдаж, 12 хүн шархаджээ. Донецк мужид тэмцэж байсан босогчид уг цэргийн баазад ирсэн гэнэ. Тэд баазаа орхин явахыг цэргүүдээс шаардсан ч цэргүүд шаардлагыг хүлээж аваагүй ажээ. Ингээд босогчдын эсрэг гал нээсний улмаас дөрвөн хүн хүнд шарх авсан байна. Тэдний нэг нь цээжиндээ буудуулсаны улмаас биеийн байдал нь хүнд байгаа юм. Зарим хэвлүүдэд босогчид Молотовын шингэн цацсан тул арга буюу гал нээсэн хэмээн мэдээлжээ. Украины зүүн мужид Оросын босогчид төр захиргааны байруудыг эзлэх хөдөлгөөн өрнөж байгаа бол Майданы эрх баригчид терроризмын эсрэг ажиллагаа хэрэгжүүлэх болжээ.