МУГЖ дуучин С.Жавхлангийн зохион байгуулж буй дээлтэй өдөрлөг яг одоо төв талбайд болж байна. Тэрээр давхар сайдын алба хашдаг гишүүдийн асуудалд дээл гэдэг үгийг оруулсныг эсэргүүцээд зогсохгүй МАН-ынхан төв талбайдаа үндэснийхээ дээлийг доромжилсон үйлдэлдээ ард түмнээсээ уучлал гуйхыг шаардаж байгаа юм.
С.Жавхлан үүнийгээ "Тэр хууль нь батлагдана уу? Хэн нь огцорно уу? Хэнтэйгээ яаж хэрэлдэнэ үү? тэдний хэрэг тэндээ л юм байгаа биз. Энэ хүмүүсийн хэрүүл уруул бол надад ямар ч хамаагүй. Хамгийн гол нь Монголын алтан ургийн 37 хаан өмсөөд ирсэн, дэлхий биднийг хараад "Энэ хүмүүс Монголчууд байна" гэж хэлэх энэ сайхан өв соёлоо ийм муухай хэрүүлд оролцуулж байгааг хараад би харамсч байна. Дан ажил давхар ажил гээд хэлчихгүй яасан юм. МАН-ын нөхдүүд тэр жагсаалынхаа үеэр яасан муухай дээл өмсөв өө? Наадмаар энэ хүмүүс нээх ганган хүмүүс явдаг шүү дээ. Энэ хүмүүст маш ганган дээлнүүд байдаг л байлгүй дээ. Монголын үндэсний өв соёлыг ингэж гутаан доромжилсныхоо төлөө энэ хүмүүс уучлал гуйх ёстой" хэмээн тайлбарлаж буй.

24tsag.mn
Сэтгэгдэл (6)