Монголын урдаа барьдаг хуульчдын нэг С.Нарангэрэл Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон "давхар дээл"-ний асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр "1999 онд АН, МАХН хоёр нийлж хуйвалдаан зохион байгуулж УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсарч хийх боломжийг олгосон Үндсэн хуулиар олгосон. Ингэснээр хөрөнгө мөнгөтэй баячууд эхлээд сонгогчдын саналыг худалдаж авах замаар УИХ-ын гишүүнээр сонгогдож гараад дараа нь санхүү, хөрөнгө мөнгөний асах их эрх мэдлийг төвлөрүүлэх боломжийг олгосон. Ялангуяа, УИХ-ын 76 гишүүний дотор УИХ, Засгийн газрын гишүүний албыг хавсарч гүйцэтгэж байгаа гишүүд нь давуу эрхтэй. Бүх асуудал тэдний хэмжээнд шийдэгдэх болсон. Үндсэн хуульд оруулсан энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын ирц, шийдвэрт нөлөөлөх хувь хэмжээг багасгасан. Өмнө нь УИХ-ын ирц 66 хувь буюу 51 гишүүн ирж байж бүрддэг байлаа. Ингэж байж санал хураах боломжтой байсан. Харин Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 50+1 болгож 38 гишүүн гаргадаг байдал руу нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнээс гадна анх нэн чухал асуудал хэлэлцэхэд нууц санал хураалт явуулдаг байв. Гэтэл нэмэлт өөрчлөлтөөр илээр санал хураадаг болсон. Үүний уршгаар УИХ-ын гишүүд өөрсдийн санал зоригоор биш нэр дэвшүүлсэн намын хяналтын дор товчлуур дарж, шийдвэр гаргадаг болсон" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)