Энэ сарын 11-12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн VI хорооны дөрөвдүгээр байранд 25 настай Б.Ган-Очир нь эхнэр Х-тэйгээ муудалцаж, хүйтэн мэс буюу хайчаар хэд хэдэн удаа хатгаж амь насыг хөнөөсөн талаар бид мэдээлсэн.
Тэгвэл уг хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Ийм хэрэг гарсан нь үнэн. Сэжигтэн Г нь өөрөө хэргээ ирж мэдүүлсэн байгаа. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Сэжигтнийг одоогоор цагдан хорьж байгаа” гэв.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Ган-Очир нь энэхүү аймшигт хэргийг эхнэр Х-ийнхээ эгчийн нүдэн дээр үйлдсэн байгаа юм. Мөн тэрбээр гэмт хэргийг үйлдэж байхдаа архи согтууруулах ундаа хэрэглээгүй байжээ. Юутай ч эл хэргийн араас сурвалжлахаар хэрэг гарсан байр болох Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах 47-р байранд очсон юм. Энэ байранд хохирогчийн эгчийнх нь оршин суудаг байсан бөгөөд эгчийнх нь гэртээ эхнэрийнхээ амийг хөнөөсөн юм. Биднийг тухайн байранд очиход эзэнгүй байв. Улмаар эгчийнх нь утсаар холбогдоход Нисэхэд дүүгийнхээ ажил явдлыг хийж байгаа гэв. Тиймээс манай сурвалжлах баг Хан-Уул дүүргийг зорьлоо.
Хохирогчийн эгч Н.Хишигмаа: Б.Ган-Очир дүүг маань мессежээр хүртэл сүрдүүлдэг байсан
-Хэрэг болдог өдөр яг юу болсон юм бэ?
-Тухайн үед манай дүү нөхрөөсөө салчихсан байсан. Гэвч нөхөр болох Б.Ган-Очир хэрэг гардаг өдөр манайд орж ирсэн. Тэр үед дүү ирээгүй байсан болохоор тэрээр хүлээгээд суучихсан. Ингээд байж байтал охин дүү маань хаалганы хонх дарсан. Би түрүүлж хаалгаа онгойлгож өгөөд өнөөх чин ирчихсэн байна, буцаад яв гэж хэлэхийн завдалгүй Б.Ган-Очир араас хаалга руу хүрээд ирсэн. Улмаар дүүг маань харчихаад “чамтай би хүүхдийнхээ тухай ярих гэж ирлээ” гэсэн. Гэтэл дүү маань “чамтай ярих юм байхгүй” гэсэн ч Б.Ган-Очир “хоёулаа гарая, гарч ярилцая” гээд байсан. Тэгэхээр нь би “чи өмнө нь удаа дараа дүүг маань зодож байсан. Мөн ээж, дүү хоёр руу ална хэмээн сүрдүүлж мессеж хүртэл бичиж байсан. Тэгэхээр би та хоёрыг гаргаж чадахгүй. Ярилцмаар байвал чи манайд өглөө, эсвэл өдөр ир” гэсэн. Тэгж байтал Б.Ган-Очир манайхаас шууд хутга хайж эхэлсэн. Би хоёр нялх хүүхэдтэй учир хутгаа аль болох хүүхдийн гар хүрэхээргүй газар тавьдаг болохоор тэр олоогүй. Харин хайчийг шургуулганаас авсан. Тэр үед дүү маань “Ганаа чи чинь яаж байна аа” гээд өөдөөс нь очтол үгийн зөрүү байхгүй хүзүү рүү нь хайчаараа дүрсэн. Би тухайн үед очиж болиулах гэсэн ч нэг гараараа барьж авчихаад ойртуулаагүй. Тиймээс гарнаас нь арай гэж мултарч нүцгэн шахуу юм гүйж гарч хажуу хөршүүдээс тусламж гуйсан. Гэтэл хажуу хөрш залуу дотуур хувцастайгаа гүйж гарч ирсэн. Харин Б.Ган-Очир тухайн үед шууд хайчаа хаяад гараад зугтсан.
-Гэрт чинь хоёр хүүхэд чин унтаж байсан гэсэн. Тэр явдлаас болоод цочролд орсон хийсэн зүйл байгаа юу?
-Хэдхэн хормын дотор болсон зүйл болохоор орлилдож, чарлалдсан айхтар зүйл болоогүй. Хоёр хүүхэд нам унтаж байсан. Түргэн, цагдаа хоёр дуудахад цагдаа түрүүлж ирсэн. Тухайн үед цагдааг ирэхээс өмнө би алчуураар дүүгийнхээ хүзүүнээс гарч байгаа цусыг тогтоож барих гээд л яах учраа олохгүй байсан. Хүзүүг нь харахад нэлээн аймар болчихсон байсан.
-Б.Ган-Очир гэгч өөрөө хэргээ хүлээсэн гэж байсан. Энэ талаар сонссон уу?
-Б.Ган-Очир бол Их засаг их сургуулийн хуулийн анги төгссөн. Өөрөө хуулиа мэддэг хүн болохоор Толгойтод байдаг ахындаа оччиж хувцасаа сольж өмсөөд цагдаагийн хэлтэс дээр очсон байна лээ.
-Дүүгийн чинь нөхрийн хувьд тухайн үед эрүүл байсан уу?
-Эрүүл байсан. Надад бол согтуу зүйл мэдэгдээгүй.
-Өмнө нь дүүг чинь зодож байсан гэсэн үү?
-Нэлээд олон удаа гар хүрч, зоддог байсан юм билээ. Гэвч манай дүү биднээс нуугаад яваад байсан байгаа юм. Сүүлдээ бүр манай дүүг зодсон барьсаныг нь хэлэх л юм бол ална гэж сүрдүүлдэг болсон гэсэн. Хамгийн сүүлд би дүүгийнхээ утасны мессежийг санаандгүй харсан чин “Ээжтэй чинь хамт ална” гэсэн байсан. Харин дүү маань хөдөө нөхөртэйгээ явж ирсэний дараа энэ бүх үнэнээ бидэнд хэлсэн.
-Таницлаад хэр удаж байгаа хүмүүс юм бол?
-2009 оноос хойш танилцсан. Тухайн үед муудалцаад л эвлэрээд л, сална, нийлнэ гээд л яваад байдаг байсан.
Н.Батцоож: Монгол хүн малыг ч тэгж алдаггүй биз дээ
Талийгаач Н.Хишигсүрэнгийн эгч ийн болсон процессийг ярив. Харин эхнэрээ хөнөөсөн Б.Ган-Очир гэгчтэй хохирогчийн ах нь нэг барилга дээр хамт ажилладаг байсан юм байна. Тиймээс хохирогчийн ах Н.Батцоожтой уулзаж зарим зүйлийг тодрууллаа.
-Б.Ган-Очир таньтай нэг газар ажилладаг байсан гэсэн үү?
-Говь-Алтайгаас ирэхдээ надаас ажилд оруулаад өгөөч гэсэн гуйсан. Би тухайн үед ажилдаа оруулсан. Гэвч манайд ажиллах үедээ ажилчдад “Би энд ажиллах гэж ирээгүй. Хүн алах л зорилготой ирсэн. Хүн алах, мал алах хоёрын ялгаа юу байна” хэмээн ярьж байсан байгаа юм. Хэрэг гарсаны дараа манай ажлынхан энэ талаар надад хэлсэн.
-Ажлынхан чин цагдаагийн хэлтэст очиж энэ талаараа мэдүүлсэн үү?
-Мэдүүлэг өгсөн.
-Хамгийн гол нь тэр хүн ойр дотных нь хүний хажууд, хайчаар /хайчных нь нэг иш хугарсан байсан/ хүн хөнөөсөн байгаа юм. Монгол хүн малыг ч тэгж алдаггүй биз дээ.
-Дүү чинь салаад хэр удсан байсан бэ?
-Салаад 2-3 сар болчихсон байсан.
-Б.Ган-Очир тэр хугацаанд хаана байсан юм бол?
-Говь-Алтай аймгийн Тайшир суманд байсан. Угаасаа тэндэхийн иргэн.
-Энэ хоёр хүүхэдтэй байсан гэсэн үү?
-Гурван настай хүүхэдтэй.
-Хадмуудтай нь уулзаж үзсэн үү?
-Говь-Алтай аймгийн Тайшир сумын харьяат Батнасан гээд аав нь ирж уулзсан. Ирээд гэмшиж байна гэж байсан.
-Дүүг чин хөнөөх шалтгаан юу байсан бэ?
-Гэр бүлийн маргаанаас л үүдэлтэй. Гэхдээ ямар ч эмэгтэй хүн дандаа зодуулаад цуг байна гэж байхгүй шүү дээ. Гэтэл нөхөр нь сална гэдэг үгээр шалтаглаад ийм зүйл хийж байгаа байхгүй юу.
Хэрэг гарсан орц
Юутай хохирогчийн ар гэрийнхний хэлж буйгаар Б.Ган-Очир нь цагдаагийн байгууллагад өгч байгаа мэдүүлэгтээ “Хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Хамгаалалт хийгээд ийм зүйл болчихлоо. Талийгаач эхлээд намайг ална гэж дайрсан. Тэгээд биеэ хамгаалаад л гарт хайч тааралдахаар нь дүрчихсэн юм” гэх зэргээр мэдүүлж байгаа аж. Мөн түүнд Эрүүгийн хуулийн 91.1-д зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгэхийг ар гэрийнхэн нь хүлээн зөвшөөрөхгүй, ялын дээд хэмжээг өгөхийг хүсч байгаа юм.
Тэгвэл уг хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Ийм хэрэг гарсан нь үнэн. Сэжигтэн Г нь өөрөө хэргээ ирж мэдүүлсэн байгаа. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Сэжигтнийг одоогоор цагдан хорьж байгаа” гэв.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Ган-Очир нь энэхүү аймшигт хэргийг эхнэр Х-ийнхээ эгчийн нүдэн дээр үйлдсэн байгаа юм. Мөн тэрбээр гэмт хэргийг үйлдэж байхдаа архи согтууруулах ундаа хэрэглээгүй байжээ. Юутай ч эл хэргийн араас сурвалжлахаар хэрэг гарсан байр болох Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах 47-р байранд очсон юм. Энэ байранд хохирогчийн эгчийнх нь оршин суудаг байсан бөгөөд эгчийнх нь гэртээ эхнэрийнхээ амийг хөнөөсөн юм. Биднийг тухайн байранд очиход эзэнгүй байв. Улмаар эгчийнх нь утсаар холбогдоход Нисэхэд дүүгийнхээ ажил явдлыг хийж байгаа гэв. Тиймээс манай сурвалжлах баг Хан-Уул дүүргийг зорьлоо.
-Хэрэг болдог өдөр яг юу болсон юм бэ?
-Тухайн үед манай дүү нөхрөөсөө салчихсан байсан. Гэвч нөхөр болох Б.Ган-Очир хэрэг гардаг өдөр манайд орж ирсэн. Тэр үед дүү ирээгүй байсан болохоор тэрээр хүлээгээд суучихсан. Ингээд байж байтал охин дүү маань хаалганы хонх дарсан. Би түрүүлж хаалгаа онгойлгож өгөөд өнөөх чин ирчихсэн байна, буцаад яв гэж хэлэхийн завдалгүй Б.Ган-Очир араас хаалга руу хүрээд ирсэн. Улмаар дүүг маань харчихаад “чамтай би хүүхдийнхээ тухай ярих гэж ирлээ” гэсэн. Гэтэл дүү маань “чамтай ярих юм байхгүй” гэсэн ч Б.Ган-Очир “хоёулаа гарая, гарч ярилцая” гээд байсан. Тэгэхээр нь би “чи өмнө нь удаа дараа дүүг маань зодож байсан. Мөн ээж, дүү хоёр руу ална хэмээн сүрдүүлж мессеж хүртэл бичиж байсан. Тэгэхээр би та хоёрыг гаргаж чадахгүй. Ярилцмаар байвал чи манайд өглөө, эсвэл өдөр ир” гэсэн. Тэгж байтал Б.Ган-Очир манайхаас шууд хутга хайж эхэлсэн. Би хоёр нялх хүүхэдтэй учир хутгаа аль болох хүүхдийн гар хүрэхээргүй газар тавьдаг болохоор тэр олоогүй. Харин хайчийг шургуулганаас авсан. Тэр үед дүү маань “Ганаа чи чинь яаж байна аа” гээд өөдөөс нь очтол үгийн зөрүү байхгүй хүзүү рүү нь хайчаараа дүрсэн. Би тухайн үед очиж болиулах гэсэн ч нэг гараараа барьж авчихаад ойртуулаагүй. Тиймээс гарнаас нь арай гэж мултарч нүцгэн шахуу юм гүйж гарч хажуу хөршүүдээс тусламж гуйсан. Гэтэл хажуу хөрш залуу дотуур хувцастайгаа гүйж гарч ирсэн. Харин Б.Ган-Очир тухайн үед шууд хайчаа хаяад гараад зугтсан.
-Гэрт чинь хоёр хүүхэд чин унтаж байсан гэсэн. Тэр явдлаас болоод цочролд орсон хийсэн зүйл байгаа юу?
-Хэдхэн хормын дотор болсон зүйл болохоор орлилдож, чарлалдсан айхтар зүйл болоогүй. Хоёр хүүхэд нам унтаж байсан. Түргэн, цагдаа хоёр дуудахад цагдаа түрүүлж ирсэн. Тухайн үед цагдааг ирэхээс өмнө би алчуураар дүүгийнхээ хүзүүнээс гарч байгаа цусыг тогтоож барих гээд л яах учраа олохгүй байсан. Хүзүүг нь харахад нэлээн аймар болчихсон байсан.
-Б.Ган-Очир гэгч өөрөө хэргээ хүлээсэн гэж байсан. Энэ талаар сонссон уу?
-Б.Ган-Очир бол Их засаг их сургуулийн хуулийн анги төгссөн. Өөрөө хуулиа мэддэг хүн болохоор Толгойтод байдаг ахындаа оччиж хувцасаа сольж өмсөөд цагдаагийн хэлтэс дээр очсон байна лээ.
-Дүүгийн чинь нөхрийн хувьд тухайн үед эрүүл байсан уу?
-Эрүүл байсан. Надад бол согтуу зүйл мэдэгдээгүй.
-Өмнө нь дүүг чинь зодож байсан гэсэн үү?
-Нэлээд олон удаа гар хүрч, зоддог байсан юм билээ. Гэвч манай дүү биднээс нуугаад яваад байсан байгаа юм. Сүүлдээ бүр манай дүүг зодсон барьсаныг нь хэлэх л юм бол ална гэж сүрдүүлдэг болсон гэсэн. Хамгийн сүүлд би дүүгийнхээ утасны мессежийг санаандгүй харсан чин “Ээжтэй чинь хамт ална” гэсэн байсан. Харин дүү маань хөдөө нөхөртэйгээ явж ирсэний дараа энэ бүх үнэнээ бидэнд хэлсэн.
-Таницлаад хэр удаж байгаа хүмүүс юм бол?
-2009 оноос хойш танилцсан. Тухайн үед муудалцаад л эвлэрээд л, сална, нийлнэ гээд л яваад байдаг байсан.
Н.Батцоож: Монгол хүн малыг ч тэгж алдаггүй биз дээ
Талийгаач Н.Хишигсүрэнгийн эгч ийн болсон процессийг ярив. Харин эхнэрээ хөнөөсөн Б.Ган-Очир гэгчтэй хохирогчийн ах нь нэг барилга дээр хамт ажилладаг байсан юм байна. Тиймээс хохирогчийн ах Н.Батцоожтой уулзаж зарим зүйлийг тодрууллаа.
-Б.Ган-Очир таньтай нэг газар ажилладаг байсан гэсэн үү?
-Говь-Алтайгаас ирэхдээ надаас ажилд оруулаад өгөөч гэсэн гуйсан. Би тухайн үед ажилдаа оруулсан. Гэвч манайд ажиллах үедээ ажилчдад “Би энд ажиллах гэж ирээгүй. Хүн алах л зорилготой ирсэн. Хүн алах, мал алах хоёрын ялгаа юу байна” хэмээн ярьж байсан байгаа юм. Хэрэг гарсаны дараа манай ажлынхан энэ талаар надад хэлсэн.
-Ажлынхан чин цагдаагийн хэлтэст очиж энэ талаараа мэдүүлсэн үү?
-Мэдүүлэг өгсөн.
-Хамгийн гол нь тэр хүн ойр дотных нь хүний хажууд, хайчаар /хайчных нь нэг иш хугарсан байсан/ хүн хөнөөсөн байгаа юм. Монгол хүн малыг ч тэгж алдаггүй биз дээ.
-Дүү чинь салаад хэр удсан байсан бэ?
-Салаад 2-3 сар болчихсон байсан.
-Б.Ган-Очир тэр хугацаанд хаана байсан юм бол?
-Говь-Алтай аймгийн Тайшир суманд байсан. Угаасаа тэндэхийн иргэн.
-Энэ хоёр хүүхэдтэй байсан гэсэн үү?
-Гурван настай хүүхэдтэй.
-Хадмуудтай нь уулзаж үзсэн үү?
-Говь-Алтай аймгийн Тайшир сумын харьяат Батнасан гээд аав нь ирж уулзсан. Ирээд гэмшиж байна гэж байсан.
-Дүүг чин хөнөөх шалтгаан юу байсан бэ?
-Гэр бүлийн маргаанаас л үүдэлтэй. Гэхдээ ямар ч эмэгтэй хүн дандаа зодуулаад цуг байна гэж байхгүй шүү дээ. Гэтэл нөхөр нь сална гэдэг үгээр шалтаглаад ийм зүйл хийж байгаа байхгүй юу.
Хэрэг гарсан орц
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (24)