Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Багатойруугийн гудамж 7 дугаар байрны 2 дугаар орц утаатай байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад 3 дугаар давхарын цахилгаан хувиарлах самбар шатаж өөрөө унтарсан 48 тоотын айл утаатай байсныг аюулгүй болгосон байна. Мөн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 34 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, дотор талд хана шатаж байсныг зөөврийн ус ашиглан унтраажээ. Түүнчлэн, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Супер маркет утаатай байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад ариун цэврийн өрөөнд цахилгааны утас шатаж өөрөө унтарсан байжээ.
Энэ мэт цахилгааны гэмтэл, иргэдийн хайхрамжгүй байдлаас болж галын дуудлага буурахгүй байгааг НОБГ-аас мэдээлж байна.
Энэ мэт цахилгааны гэмтэл, иргэдийн хайхрамжгүй байдлаас болж галын дуудлага буурахгүй байгааг НОБГ-аас мэдээлж байна.
Д.Ундрах /24tsag.mn/