Зэвсэгт хүчин болоод Агаарын
довтолгооноос хамгаалах цэргийнхэн татвар төлөгчдийн мөнгөөр авсан
нисдэг тэргээрээ бизнес хийдэг талаар зарим эх сурвалж мэдээлж байна.
Өөрөөр хэлбэл, тэднийг онгоцныхоо түлшийг худалдаж өөрсдөдөө болон дарга
нартаа ашиг унагадаг талаар эх сурвалжууд хэлж байна. Мөн цэргийн
тээврийн зориулалттай онгоцоор олон хүнийг нар салхинд гаргах, ан
хийлгэх нэрээр "тусгай" нислэг хийж, арилжааны нирслэгт явдаг сурагтай.
Уг нь Иргэний нисэхийн болон Улсын нисэхийн тухай хуулиар энэ бүхэн
хязгаарлагдсан байдаг. Гэтэл энэ мэтээр тэднийг цэргийн зориулалттай уг
онгоцоороо бизнес хийдгийг холбогдох хүмүүс хэлээд байгаа юм.
Түүнчлэн
анги тус бүр өдөрт онгоцны 40-80 литр түлш нууж гаргах нь энүүхэнд
аж.Тэгвэл энэ мэт зөрчлийг нь мэдсэн удирдах байгууллагаас нь шалгалт
оруулахаар болсон гэнэ.
Арилжааны нислэг үйлддэг хувийн компаниудын нисдэг тэргийг хөрөнгө мөнгөтэй хүмүүс хөлслөн ан гөрөө, аялал зугаалган авч явахдаа цагийн 5-6 төгрөг төлдөг аж. Харин татвар төлөгчдийн хөрөнгөөр шатахуун ашигладаг Зэвсэгт хүчнийхэн үүнээс арай хямдаар арилжааны нислэг үйлддэг аж.
Ийн байнга шахуу асуудал тарьж байдаг зэвсэгт хүчнийхэн түлшээ зарж, онгоцоороо ашиг олдогийг иргэд хэлээд байна. Өмнө нь Зэвсэгт хүчний 337 дугаар анги буюу хуучнаар Ардын армийн 137 дугаар ангийн мэдэлд байсан цэргийн зориулалттай төмөр замыг хувийн компанид худалдсан хэрэг БХЯ, ЗХЖШ-ын эрх бүхий албан тушаалтнуудыг муудалцуулсан талаарх мэдээлэл нэг хэсэг дуулиан тарьсан билээ.

Сэтгэгдэл (20)