Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөн атлетикийн тамирчид БНХАУ-ын Бээжин хотноо болсон гранпри тэмцээнд амжилттай оролцжээ. Тус тэмцээн нь БНСУ-д болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Инчеоны Азийн наадмын эрх авах тэмцээн юм байна. Тэмцээнд нийт 18 орон оролцсоноос Монголын баг тамирчид нийт 7 алтан медаль, 3 мөнгөн медаль хүртэж багийн нийлбэр дүнгээр 3-р байр эзэллээ. Тус тэмцээнд оролцсон тамирчид өнөөдөр эх орондоо ирсэн байна.
Сэтгэгдэл (1)