Энэ онд Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Өмнөговийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбохоор төлөвлөжээ. Завхан, Говь-Алтай аймгийг холбох 370 км авто замын ажлыг Концессын тухай хуулиар ЭЗХЯ хариуцан гүйцэтгэхээр болсон байна. Мөн баруун босоо тэнхлэгийн 189 км авто замын дөрвөн багц ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр эхлүүлэх ажээ. Энэхүү ажлыг гүйцэтгэх тендерийг Худалдан авах ажиллагааны газар хариуцан гүйцэтгэх юм.