Өмнөд Солонгосын Инчеоноос Сөүлийг зорьж явсан 475 зорчигчтой усан онгоц осолдож, 268 хүн ор сураггүй алга болоод байгаа билээ. Тус улсын эрх баригчид усан онгоцны ахмад болон багийн хоёр гишүүнийг баривчлах шийдвэр гаргажээ. 69 настай ахмад Ли Жүн Сёкыг албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан, далайн тэээврийн хуулийг зөрчсөн гэдэг үндэслэлээр буруутгаж байна. Тэрээр зорчигчдод аврах хантааз өмсөхийг сануулаад далайн ус гатлахыг зөвлөсөн нь хохирогчдыг гарган авах ажиллагааг хойшлуулахад нөлөөлсөн хэмээн үзжээ. Ахмад Ли тухайн үед далайн ус хүйтэн байсан учир үүнээс өөр арга байгаагүйг мэдэгдээд, хохирогчдын ар гэрийнхнээс уулчлалт гуйсан байна.
Сэтгэгдэл (1)