Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Токио хотноо өөрийн албан өргөөндөө зоог барьсан билээ. Энэ уулзалтын үеэр бүс нутгийн асуудлаар санал солилцсон гэхээс өөр мэдээлэлгүй байсан. Тэгвэл Шинзо Абе 200 ортой, хамгийн шинэ техникээр бүрэн тоноглогдсон эмнэлгийг Монголд бэлэглэхээр болсноо амласан талаар эх сурвалжууд мэдээлэв. Мөн Монголын 1000 инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэхэд зориулж 7,5 тэрбум иений дэмжлэг өгөхөө амлажээ.
Сэтгэгдэл (19)