Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээг мэргэжлийн байгууллагууд, тусгай зөвшөөрлийн дагуу явуулах ёстой байдаг. Гэтэл оршин суугчидтай гэрээ байгуулж, ус, цахилгаан, дулааны үйлчилгээг хавсран гүйцэтгэж байгаа СӨХ-үүд цөөнгүй. Энэ нь хэрэглэгчдэд чанаргүй үйлчилгээ үзүүлэх шалтгаан болж байгаа юм.Сөх-дын үйл ажиллагаа, зөвхөн оршин суугчдаас мөнгө хурааж, орц хонгилыг цэвэрлэхээр хязгаарлагдаж байгаа нь цөөнгүй. Хан-Уул дүүрэгт явуулсан шалгалтаар 40 гаруй СӨХ-ны тал хувь нь тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг тогтоожээ. Ингэснээр зөвхөн тохижилт үйлчилгээ төдийгүй, халуун ус, бохир зэрэг конторуудын гүйцэтгэдэг ажлуудыг хавсран хийж байгаа юм.
Сэтгэгдэл (2)