Япон, Монголын Батлан хамгаалахын сайд нар статус квотыг хүчээр өөрчлөх аливаа оролдлогыг хүчтэй эсэргүүцнэ гэдгийг санал нэгтэй хүлээн зөвшөөрлөө. Хоёр орны сайдууд Японы захиргааны арлуудыг Хятадад, Украины Крымийн автономит мужийг ОХУ-д нэгтгэх асуудлыг дипломат замаар шийдвэрлэх ёстой гэж Японы Батлан хамгаалахын сайд Ицунори Онодера хэлсэн байна. Харин Монголын батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ статус квотыг хүчээр өөрчлөхийг ямар ч нөхцөлд хүлээн зөвшөөрч болохгүй хэмээн мэдэгдсэн талаар Японы хэвлэл мэдээлэв. Хятад улс Японы Сенкару арал руу удаа дараа усан онгоцуудаа илгээж, газар нутгийг нь эзлэн авахаар санаархаж буй талаар Онодера дурдсан байна. (Хятадын зүүн тэнгисийг Хятад, Япон, Солонгосчууд булаалддаг) Харин уг газар нутгийн маргаантай асуудал Японы талд шийдэгдэхэд Монгол Улс шийдвэрлэх үүрэгтэй оролцоно гэдэгт найдаж буйгаа сайд илэрхийлэв. Мөн Хойд Солонгосчууд цөмийн дайралт хийсээр байвал Япон улс цаашид найрсаг харилцаатай байх эсэх нь эргэлзээтэй хэмээн Онодера хэлжээ.
Эх сурвалж: http://www.globalpost.com/dispatch/news/kyodo-news-international/140417/japan-mongolia-oppose-attempt-change-status-quo-force
Сэтгэгдэл (21)