24tsag.mn бүх цаг үеийн Геннисийн амжилт эвдсэн сонирхолтой, содон пиццануудтай танилцуулж байна.
Хамгийн том хүргэлтийн пицца: Лос
Анжелас, Калифорнид үйл ажиллагаагаа явуулдаг "Big Mamas and Papas
Pizzeria" нэртэй пиццаны газар нь 54х54 хэмжээтэй дэлхийн хамгийн том
хүргэлтийн пиццаны захиалгыг гүйцэтгэсэн байна. Уг пиццаг хүргэхийн тулд
ажлынхаа хаалгыг томруулсан гэдэг. Тус пицца нь 50-70 хүн хооллож
хүрэхээр байсан ба үнэ нь 200 доллар хүрсэн аж. Дашрамд дуулгахад уг
компани энэ онд Оскарын наадамд өөрсдийн нэрийн пиццагаараа жүжигчдийг
дайлсан юм.
Хамгийн том пицца:
Дэлхийн хамгийн том пицца болох Ottavia-г Ромын анхны хааны нэрээр
нэрлэжээ. Тус пиццаг хийхэд 9 тонн гурил, 4.5 тонн улаан лоолийн соус, 4
тонн бяслаг, 674 кг маргарин, 250 кг чулуун давс, салат навч 100 кг, 23
кг цагаан цууг зарцуулжээ. Пиццаны нийт жин нь 23.2 тонн болсон бөгөөд
талбайн хэмжээ нь хөлбөмбөгийн талбайн 1/3 тэнцүү хэмжээтэй байсан нь
дэлхийн шинэ рекордыг тогтооход хангалттай хүрсэн байна.
Хамгийн анхны пицца худалдаалах автомат машин:
Let,s Pizza нэртэй дэлхийн хамгийн анхны пицца худалдах автомат машин
нь гурван минутын дотор таны хүссэн пиццаг амт чанартайгаар бэлтгэн
халуунаар нь яг л ундааны автомат машин шиг гаргаж ирдэг юм байна. Дээрх
машиныг их сургууль, онгоцны буудал, стадион гэх мэт олон нийтийн
газруудад байрлуулахаар төлөвлөж байна.
24 цагийн дотор хамгийн олон пицца тараасан хүмүүс: Калифорнийн
Тафт хотын Dominos пиццаны салбарын ажилчид төрөлх хотынхоо 100 жилийн
ойн баярын үеэр 24 цагийн дотор 6838 пицца тараасан байна. Тус пиццаг
нийт хоёр л хүн тараажээ. Тэд Геннисийн номонд бичигдсэндээ тун ч их
баяртай байсан гэнэ.
Нэг цагт хамгийн олон пицца хийсэн хүн: АНУ
Охайяа мужийн Финдле хотын Dominos пицца салбарын ажилтан Brian Edler
дундаж хэмжээтэй бяслагтай пиццаг нэг цагт 206 ширхэгийг хийж дэлхийн
Геннисийн амжилтын эзэн болжээ.
Хамгийн урт үргэлжилсэн пиццаны цуваа: Румын
улсын Бухарест хотын пиццаны газрын ажилчид дэлхийн хамгийн урт пиццаг
хийж байжээ. 2200 ширхэг пиццанаас бүрдсэн 496,97 метр урттай тус
амттан нь Геннисийн түүхэн дэх хамгийн урт пицца болж чаджээ.
Дэлхийн хамгийн урт пицца: Польш хотын Краков хотын пиццаны газрын хамт олон 3.5 тонн гурилаар 1000 м урт үргэлжилсэн пиццаг хийжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)