Сүүлийн үед латин америк тэр дундаа салса бүжгийн шоу арга хэмжээнүүд ихээр зохиогдох болсон. Тухайлбал өчигдөр мэргэжлийн нүүр будагчид, салса бүжигчдийн хамтарсан “Dance party & Body paint” шоу болж өнгөрлөө.
Эдгээр арга хэмжээнүүдийг "Улаанбаатар салса" клубын залуучууд зохион байгуулдаг бөгөөд бид энэхүү клубын үүсгэн байгуулагчдын нэг А.Энхжаргалтай цөөн хором ярилцлаа.
-Улаанбаатар салса клуб анх хэрхэн байгуулагдаж байв?
-Одоогоос дөрвөн жилийн өмнө салса бүжиглэх дуртай хэсэг найзууд нэгдээд үдэшлэг зохиож эхэлсэн. Тэр үед Монголд салса бүжиг мэддэг хүн бараг байгаагүй. Бид үдэшлэгийнхээ өмнө өөрсдөө салса бүжгийнхээ хичээлээ заадаг байсан. Бид өнөөдрийг хүртэл 20-30-аад мянган хүнийг салса бүжгийнхээ хичээлд хамруулсан байдаг. Энэ хэрээр салса бүжиг сонирхогчдын тоо нэмэгдсэн гэж болно.
-Клубынхаа тухай яриач? Нийт хичнээн гишүүнтэй вэ?
-Албан ёсны гишүүн гэвэл 30 гаруй хүн байгаа. Анкет бөглөөд, холбооны гишүүн гэдэг утгаар явж байгаа хүн тийм олон биш. Гэхдээ манай бүжгийн сургалтнуудад хамрагдаад, үдэшлэг бүрт оролцоод явдаг хүмүүс зөндөө байдаг. Бид цаашдаа Дархан, Эрдэнэт гэх мэт том хотуудад үйл ажиллагаагаа явуулах зорилготой ажиллаж байна.
-Танай клуб хэд хэдэн флаш мобуудыг зохион байгуулж байсан гэсэн. Энэ тухайгаа ярьвал?
-Флаш моб бүжиг нь хүмүүсийг хөгжөөх маягаар нэг нь бүжиглэхэд дагаад бүжиглэж болохоор тийм энгийн хөдөлгөөнүүдтэй байдаг. Бид өнгөрсөн хугацаанд утааны эсрэг болон хүүхдийн баяраар хүүхдүүдэд зориулсан флаш мобуудыг зохион байгуулж байсан. Манай залуучууд өөрсдөө зохиосон 10 гаруй флаш мобыг бүжиглэдэг болчихоод байна.
-Салса бүжгийн тухайд? Мөн энэ бүжгийн ач холбогдолын талаар яриач?
-Салса бүжиг нь Куб улсаас үүсэлтэй. Спорт болон мэргэжлийн бүжиг биш. Салса нь Хойд Америк, Европын орнуудад өргөн тархсан, 200-гаад жилийн түүхтэй бүжиг байгаа. Бидний ээж, аав, эмээ, өвөө клубт очоод нийтийн бүжиг бүжиглэдэг байсан шүү дээ. Түүн шиг салса бүжиг нь заавал бүжгийн сургалтанд явж суралгүйгээр энгийнээр сурч болох, алжаалаа тайлж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх үүднээс бүжиглэдэг нийтийн бүжиг байгаа юм. Ер нь бүжиг өөрөө гоо зүй, эрүүл мэндийн гээд олон талын ач холбогдолтой шүү дээ.
-Энэ бүжгийг сурах хүсэлтэй хүмүүс та бүхэнтэй хэрхэн холбогдох вэ?
-Бидэнтэй "UB salsa Mongolia" page-ээр нэгдэж болно. Эсвэл www.ubsalsamongolia.mn вэб сайтаас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Түүгээр манай клубтэй холбоотой мэдээ мэдээллүүдийг болон холбоо барих утсыг аваад салса бүжгийн сургалтанд явахад хэн бүхэнд нээлттэй. Түүнчлэн одоогоор манай клуб "Куб салса" бүжгийн өдөр болон оройн сургалтыг явуулж байна.
-Эцэст нь залуучууддаа хандаж уриалга хэлэхгүй юу?
-Монголынхоо бүх залуучуудад эрүүл, зөв амьдарцгаая гэж уриалмаар байна. Спортоор байнга хичээллэдэггүй юм аа гэхэд долоо хоногтоо нэг удаа хөлсөө гартал бүжиглэх боломж хэнд ч гэсэн нээлттэй байгаа. Бүжиглэж чаддаггүй гэж ичих хэрэггүй. Би өөрөө ч мэргэжлийн бүжигчин биш. Сонирхлоороо бүжиглэж байгаад л салса бүжигт дурласан. Бусад хүмүүс ч гэсэн үүний мэдрээсэй гэж хүсч байна.

24tsag.mn