Нийслэлийн төсвөөс жилд 4,7 тэрбум төгрөгийг зарцуулахаар байгаа хогны ногоон уутыг цаашид тараах үгүйг шийдэх санал асуулга өнөөдөр дуусна.
Өчигдөр эхлүүлсэн санал асуулгад нийслэлийн 9 дүүргийн 152 хорооны 33 мянган өрхийг хамрагдаж байгаа бөгөөд МОХ-ны дэргэдэх “Сор гоо” клубын 152 судлаач айлуудаас саналыг цаасаар авч байгаа юм.
Энэхүү асуулгын нэгдсэн дүн мэдээ маргааш гарна. Тэрхүү мэдээг энэ сарын 24-нд болох Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар оруулснаар хогны уутыг цаашид тараах эсэх нь шийдэгдах аж.
Дашрамд сонирхуулахад энэхүү санал асуулгыг явуулахад нийслэлийн төсвөөс 30 гаруй сая төгрөгийг зарцуулж байгаа.

А.Наран
24tsag.mn
Сэтгэгдэл (4)