МҮБХ, "Хамаг Монгол" студитэй хамтран зохион байгуулдаг шилдэг “Начингуудын баг"-ийн халз барилдаан ирэх тавдугаар сарын 3-ны өдөр гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.
Тус барилдаан нь анх 2011 онд шилдэг харцага начингуудын халз барилдаанаар эхэлж үзэгч бөх сонирхогчдын уухайн түрлэг дор ширүүн өрсөлдөөнтэй болж начингууд ялж байсан билээ. Тэр жилийн улсын баяр наадмаар тус барилдаанд хүч үзсэн бөхчүүдээс 1 аварга 1 арслан 1 гарьд 3 харцага цолтон төрсөн.
Хоёр дахь барилдаан 2013 онд шилдэг 6:6 начин зүүн баруун жигүүрт хуваагдан барилдаж МУ-ын өсөх идэр начин Э.Энхбат ахлагчтай зүүн жигүүрийн баг ялсан юм. Мөн барилдаанд барилдсан шилдэг начингуудаас 1 гарьд 1 заан цолтон тэр жилийн наадмаар төрсөн билээ.
Улсын начин Р.Пүрэвдагва, Б.Пүрэвсайхан гээд шилдэг 12 начин 6:6 баг болон хуваагдан халз барилдах юм.

Эх сурвалж: Hiimori.mn