“Давхар дээл”-ийг тайлах асуудал өндрөө авч, дуулиан дэгдээнэ гэж олон түмэн бодоогүй байх. Харин эрх барихын төлөө хамтарсан АН, “Шударга ёс” эвсэл ээлж дарааллан завсарлага авч асуудлыг 70 орчим хоног хойшлуулсан юм. Дахин хойшлуулах гэтэл УИХ-ын дарга З.Энхболд “Улс орны эдийн засгийн асуудлаа сайжруулахын оронд ийм зүйлийг хойшлуулаад байж болохгүй. Өнөөдөр шийдвэрлэнэ” хэмээн тас хийтэл алхаа тогшоод авсан юм. Ингээд “давхар дээл”-ээ тайлах болчихоод улс төрчид бие бие рүүгээ “халуун чулуу” дамжуулж эхэллээ.
АН-ын зарим хүмүүс Ерөнхийлөгчийг “давхар дээл”-ийг тайлах хуулиа татаж авах нь хамгийн зөв гарц гэж ярилцах болжээ. Гэхдээ зориг гаргаад энэ саналаа хэлсэн нь үгүй. АН-ынхан ингэж дуншиж байтал ашгүй өмнөөс нь МҮАН-ын дарга М.Энхсайхан ажлыг нь хийгээд өглөө. Хийгээд өглөө ч гэж дээ АН-ын захиалгаар л Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дуэлд дуудчихлаа.
М.Энхсайхны тэргүүлдэг МҮАН гаргасан мэдэгдэлдээ “Санал хураалтын үр дүн нь Засгийн газрын гишүүдээс зөвхөн ерөнхий сайд УИХ-ын гишүүн байж болох тухай байдлыг бий болгосон нь туйлшрал гэж МҮАН үзэж байна. Санал хураалтын үр дүн нь улс төрийн тогтворгүй байдлыг өдөөх ноцтой үр дагавартай. Үүссэн нөхцөл байдалд Монгол Улсын Ерөнхийлөгчид төслөө эргүүлэн татаж авахыг санал болгож байна. УИХ дээр “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн дийлэнх гишүүдийн өгсөн саналыг үндэсний эрх ашгийг хамгаалах, тогтвортой байдлыг хадгалах нөхцөл бололцоог бий болгоход чиглэсэн зөв алхам гэж МҮАН үзэж байна” хэмээн тунхагласан юм. Өөрөөр хэлбэл “давхар дээл”-ийг тайлах асуудлаас болоод улс төрийн тогтворгүй байдал үүсвэл Ерөнхийлөгч та хариуцна шүү гэж соёлтойгоор сануулжээ. Сануулаад зогсохгүй “давхар дээл”-ийг тайлах хуулийн төслөө эргүүлэн татаж авахыг тулган шаардсан байна.
Мөн өөрийн тэргүүлдэг намын дийлэнхи гишүүдийн “давхар дээл”-ийг тайлахын төлөө өгсөн саналыг зөв гэж сүртэйгээр зарлажээ. Тиймээс М.Энхсайхны тэргүүлдэг МҮАН-ын гишүүдээс хэдэн хүн “давхар дээл”-ийг тайлахын төлөө саналаа өгсөнийг эргэцүүлж үзье. Харамсалтай нь МҮАН-аас одоогийн байдлаар УИХ-д Ц.Цолмон, Д.Батцогт, Г.Уянга, Л.Цог, Н.Батцэрэг, М.Сономпил гэсэн зургаан гишүүн бий. Тэдгээрээс Ц.Цолмон МАХН-д элссэн. Өнгөрсөн 7 хоногт Д.Батцогт “Шударга ёс” эвслээс гарч байгаагаа зарлав. Тэгээд “давхар дээл”-ийг тайлах ёстой гэж Л.Цог, Д.Батцогт хоёр санал өгсөн. Мөн уг санал хураалтад Г.Уянга оролцоогүй. Өөрөөр хэлбэл М.Энхсайхны хэлсэнчлэн МҮАН-ын гишүүдийн олонх нь “давхар дээл”-тэй байх ёстой гэж саналаа өгөөгүй байна. Ердөө Н.Батцэрэг, М.Сономпил хоёр л М.Энхсайхны даалгавараар “за” гэсэн. Бусад нь уучлаарай л гэсэн шүү дээ. Ийм байхад “манай намын дийлэнх гишүүдийн өгсөн санал зөв” гэж ярих хэрэг байна уу даа. Тэгээд ч М.Энхсайхан өөрийн намын гишүүдээ удирдаж чадахаа байж. Түүний үгэнд ордог хүн гэж алга.
Ийм байхад өөрийн намын болоод “Шударга ёс” эвслийн нэрийг барьж Ерөнхийлөгийг хуулиа татахыг уриалах нь яав ч шударга үйлдэл биш байна. Тэгээд ч гишүүдээ захирч чадахгүй байж Монгол Улсын Ерөнхийлөгчийг захирах гэж уриалга гаргах нь дэндүү хөнгөн шийдэл мэтээр ойлгогдов.
Ер нь М.Энхсайхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хэзээнээс таарч тохирч байгаагүй. АН-ыг хоёр хуваасан гол хүний нэг. Ийм байж эв нэгдэл яриад байгаагийн цаана ямар ашиг сонирхол нуугдаж байна вэ гэдэг нь л анхаарал татаж байна. Тэрээр “Чингэс” бондын мөнгөнөөс 50 сая доллар авч Тавантолгойн цахилгаан станцыг барихаар болсон гэсэн яриа бий. Түүнийхээ төлөө л Засгийн газрын “муна” болж Монгол Улсын Ерөнхийлөгчийн эсрэг элдэв уриалгыг яаран сандран гаргалаа гэж үзэх ажиглагчид байна.
Мөн М.Энхсайхан “давхар дээл”-ийг тайлахын төлөө саналаа өгсөн ганц сайд болох Х.Баттулгатай хэзээ ч санал нэгдэж яваагүй. Тиймээс Х.Баттулгыг буруу бодлого баримталлаа хэмээх уламжлалт ухуулгаа хийж яваа сураг гарлаа. Уг нь М.Энхсайхан ашиг сонирхолын хуулиа дагасан Х.Баттулгыг хүндэтгэх л ёстой доо. Эсвэл М.Энхсайхан ашиг сонирхолын хуульд ихээхэн харшилтай байх. Түүнийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин илэрхий ашиг сонирхолын зөрчилтэй гэж зарлаж явсан удаатай. Тухайлбал Х.Тэмүүжин нэгэн ярилцлагадаа “Жишээ нь, Э.Мөнх-Очир гишүүн ярьж байна лээ. Ерөнхий сайд нь Засгийн газраасаа буунгуутаа кабинетаараа компани байгуулчихаж байсан шүү дээ. Уул уурхайн маш их мэдээлэлтэй байсан Засгийн газар буунгуутаа уул уурхайн зөвлөх компани байгуулаад, түүнээс нь болж “Айвенхоу майнз”-аас авахуулаад уул уурхайн бүх баялаг гаднынхны гарт орсон шүү гэж. М.Энхсайханы Засгийн газар байхгүй юу. Энэ бол яах аргагүйн сонихлын зөрчил…Жирийн иргэдэд байхгүй албаны мэдээллийг Ерөнхий сайдаас буунгуутаа ашиглаад бизнес хийгээд явчихна гэдэг шударга бус, сонирхлын зөрчилтэй байхгүй юу” хэмээн онцолж байсан. Өөрөөр хэлбэл М.Энхсайхан Ерөнхий сайдаасаа буухдаа “Прьемер интернэшнл” гэж зөвлөх компани байгуулсан нь ашиг сонирхолын зөрчилтэйг салбарын сайд нь хэлж. Одоо ч гэсэн М.Энхсайхан “давхар дээл”-ийг тайлах нь буруу гэж хэлээд байгаа нь бас л ашиг сонирхолын зөрчилтэй нь холбоотой. Тэрээр энэ засгийг түшиж 50 сая долларын төсөл хэрэгжүүлж байгаа шүү дээ. Тэрийгээ л алга болчихно гэдэг үүднээс асуудалд хандаж, хамгаалагчийн байр суурьт шилжин Монгол Улсын Ерөнхийлөгчийн эсрэг үг чулуудах болсон гэж ажиглагчид үзэж байна.

Сэтгэгдэл (77)