Токио хотноо нурууны мэс засалд орсон МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх орондоо ирэхээ түр хойшлуулаад байгаа талаар эх сурвалжууд мэдээлэв. Учир нь тэрээр Зүүн өмнөд Азийн орнуудаар айлчилж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай Токио хотноо энэ лхагва гаригт уулзахаар болсон гэнэ. Ерөнхийлөгч өчигдөр гадаад бодлогын зөвлөхөө Токиод дуудуулсан бөгөөд Б.Обаматай ямар асуудлаар ярилцах нь тодорхойгүй байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Токиод байх хугацаанд Японы ерөнхий сайд Шинзо Абе хүлээн авч уулзан, Монголд 200 ортой эмнэлэг бэлэглэхээ амласан талаар мөн эх сурвалжууд мэдээлсэн юм.
Сэтгэгдэл (16)