Өнөөдөр Засгийн газрын 14 сайдыг тодорхой үндэслэлүүдээр Үндсэн хуулийн цэцэд өгч байгаа талаар зарим иргэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр хуульч Б.Цэрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр 14 сайдыг Үндсэн хуулийн цэцэд шалгуулахаар өгч байгаа гэсэн. Ер нь хууль эрхзүйн үүднээс энэ нь хэр боломжтой юм бэ?
-Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулган хуралдсан. Энэ чуулганаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцсэн. Үүнийг хэлэлцэхдээ 14 сайд өөрийнхөө төлөө саналаа өгсөн. Тэгэхээр энэ нь УИХ-ын гишүүний тухай хууль болон Ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль зэрэг холбогдох 4-5 хуулийг зөрчсөн. Учир нь Засгийн газрын гишүүн өөрийнхөө төлөө, Засгийн газрын бүтцийн, хуулийг батлах асуудал буюу өөрийнхөө мөрдөх журманд, өөрөө өөртөө санал өгч байна. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө цаашид ажиллах зарчим, өөрөө тодорхойлж байна гэсэн үг. Тийм учраас энд ашиг сонирхолын зөрчил үүсээд байгаа юм.
-Үндсэн хууль зөрчсөн гэсэн. Энэ талаар?
- Монгол Улсын бүрэн эрхт байдлын 1.2-т хууль дээдлэх зарчим байгаа. Тэгэхээр их хурлын гишүүд өөрсдөө хуулиа дээдлэх, бусдад үлгэр дуурайлал болох ёстой. Гэвч энэ зарчим нь алдагдсан. Энэ үйл явц нь өөрөө хууль дээдлэх зарчмаа зөрчсөн гэдэг үндэслэлээр цэцэд хандсан. Үндсэн хуулийн цэцэд хандасны дараа цэцээс энэ асуудалд маргаан үүсгэвэл цаашаа шийдвэрлэгдэнэ. Ерөөсөө л Засгийн газрын хуулийг өөрчлөх тухай дүрэм журмыг хэлэлцэхдээ өөрийнхөө төлөө товчлуураа дарсан нь Үндсэн хууль зөрчсөн.
Юутай ч сайд нарыг Үндсэн хуулийг зөрчсөн гэдэг асуудлаар тэд ийн Үндсэн хуулийн цэцэд маргаан гаргаад, улмаар Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргавал эргүүлэн татах ёстой гэж үзэж байгаа юм байна.

Д.Ундрах /24tsag.mn/