Цахим ертөнцийн мэдээ мэдээллийг үзэгчдийн санал сэтгэгдлийн хамтаар хүргэдэг "Монгол коммент" нэвтрүүлэг өчигдрөөс дахин хүрч эхэллээ. Тус нэвтрүүлэг хөтлөгч Баярааг талийгаач болсоноос хойш гараагүй юм.
Ингээд нэвтрүүлгийн эхэнд хөтлөгч Билгээгийн ярьсан зүйлийг сийрүүлэн хүргэж байна.
-2011 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэл гурван жил гаруйн хугацаанд андтайгаа яг энэ ширээн дээрээс 800 орчим удаагийн шууд нэвтрүүлгээр уулзсан байна. 2014 оны 4 сарын 11-ны орой баасан гараг орой үгээр илэрхийлэхийн аргагүй том гарз тохиолоо. Энэ бол зөвхөн ТВ9 нэвтрүүлгийн үзэгчид төдийгүй шударга үнэний төлөө явж байсан олон залуучуудад хүнд гарз хохирол болсон. Тэр тусмаа талийгаачийн аав ээж, ах дүү эхнэр хүүхдүүд анд нөхдөд эргэж хэзээ ч нөхөгдөхгүй ийм том гарз хохирол тохиолоо. Бидэнтэй энэ өдрүүдэд хамт байж өөр өөрсдийнхөө хэмжээнд тусалж дэмжиж, бас буян номынх нь үйл хэрэгт санал сэтгэгдэлээрээ болон эд хөрөнгөөрөө дэмжиж оролцсон бүх хүмүүст ар гэрийнх нь өмнөөс баярласан талархсанаа уламжлъя. Үзэгчдээрээ магтуулна. Тэр магтаал урмаар өөдөө дээшээгээ явна. Зэмлүүлнэ тэрүүгээр буруу жолоогоо татна. Өнгөрсөн бүх хугацаанд Монголын коментчдын төлөө чадахаараа зүтгэсэн тэр хүний үйл хэрэг өндөрт байсан гэж би нүүр бардам хэлмээр байна. Цэл залуугаараа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн энэ хүний хийсэн бүтээсэн үйл хэрэг цаашаа үргэлжлэх ёстой гэж олон хүн үзсэн. Тиймээс цаашид энэ нэвтрүүлэг үргэлжилнэ гэдгийг хэлье. Миний бие хэсэг хугацаанд энэ ширээг эзгүй үлдээхээр боллоо. Үзэгч олонтойгоо арай өөр нөхцөл байдлаар уулзана гэдэгтээ итгэлтэй байна.
Сүүлийн үед талийгаачийн талаар хархуулсан мэдээллүүд яваад байна. Гэхдээ үзэгчдэдээ хэлэхэд гэртээ хариад амарсан хүн өглөө сэрсэнгүй. Ийм л юм болсон. Тиймээс иймэрхүү мэдээлэл цацахаа болиосой гэж гуйж байна. Түүнчлэн олон нийтийн сүлжээгээр хуурамч хаяг үүсгэж "Би Баяраа байна. Намайг хэн үхсэн гээд байгаа юм" гэхчихэнгээр юм бичээд байгаа. Монгол улс хууль дүрэмтэй. Хүний зовлонгоор жаргал хийж байгаа хүмүүст үйлийн үр гэж юм байдаг байх. Ийм зүйлд ухамсартай хандаасай гэдгийг залуучууддаа хэлмээр байна. Үнэнийг хэлэхэд манай талийгаач өнгөрсөн хугацаанд өөрийн төлөө нэг ч удаа яваагүй. Тэр ашиг хонжоо хайдаг, эд хөрөнгөд дурладаг, албан тушаал горилдог, өнгө мөнгөөр хорвоог хэмждэг хүн байгаагүй. Бусдын төлөө бусдад буян болох гэж чадах чинээгээрээ эрвийж дэрвийж явахдаа хэний ч мэдээгүй нөхцөл байдлаар явсан шүү гэдгийг хэлж ойлгуулъя.

24tsag.mn
Сэтгэгдэл (35)